• 0
  • 1155

Н.Пүрэвцогт: Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой боллоо

Н.Пүрэвцогт: Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой боллоо

Төрийн өмчийн 6 их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын нэг нь тус их сургуулиудын суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгох суралцах, боловсролын үйлчилгээ авах юм. Энэхүү ажил хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан МУИС-ийн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогттой ярилцлаа.

Төрийн өмчийн их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр бусад сургуулиасаа хичээл сонгон судлах боломжтой болж байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Төрийн өмчийн 6 их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн зорилго нь санамж бичигт дурдагдсан 6 их сургууль хөгжлийн бүхий л асуудлаар мэдээлэл, туршлагаа солилцож харилцан суралцах, түүнчлэн хамтран ажиллах чиглэл, хэлбэрийг тодорхойлж, эрдэм шинжилгээ, сургалтын ажлаа уялдуулан хэрэгжүүлж хамтран хөгжихөд чиглэсэн байдаг. Санамж бичигт тусгагдсан сургалтын үйл ажиллагааны талаарх зорилтот ажлуудын нэг нь санамж бичигт дурдагдсан 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгох суралцах, боловсролын үйлчилгээ авах боломжийг нээх ажил юм.  

Монгол Улсын Их Сургуулийн хариуцан гүйцэтгэхээр төлөвлөсөн энэхүү ажлыг хэрэгжүүлж эхлэх суурь бэлтгэлүүдийг бэлэн болгоод байна. Эхнийх нь 6 их сургуулийн суралцагч харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах үйл ажиллагааг зохицуулах журмыг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 6 их сургуулийн захирлын хамтарсан тушаалаар баталлаа. Журамд хичээл сонгон судлах хэлбэрүүд, түүнчлэн хичээлд санал өгөх, зөвшөөрөл авах, баталгаажуулах болон төлбөрөө хаана хэрхэн төлөх гэх мэт үе шатуудыг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Журмыг 6 их сургуулийн ажлын хэсэг 2 сар гаруй хугацаанд хэлэлцэн ийнхүү баталж байна. Хоёрдугаарт судлах хичээлийн саналын бүртгэл, баталгаажуулалтын систем (http://hutulbur.num.edu.mn/exchange/) бэлэн болсон. Уг систем нь суралцагч бусад их сургуулийн хичээлийн мэдээлэлтэй танилцан тухайн улиралд судлахаар санал өгөх, түүнийг илгээгч болон хүлээн авагч сургуулийн зүгээс хянан баталгаажуулах урсгалаар ажиллах саналын бүртгэл, баталгаажуулалтын систем юм. Хичээл солилцооны системээр илгээгч болон хүлээн авагч аль аль талаас баталгаажсан суралцагчийн мэдээллийг хүлээн авагч сургууль үндсэн бус суралцагчаар сургалтын үндсэн системдээ бүртгэж бусад суралцагчидтай нэгэн адилаар хичээлээ судлан дүгнүүлэх юм. 

Хичээл солилцон судлах хэлбэр болон давуу талууд юу вэ? 

Суралцагч нь 3 хэлбэрээр өөр сургуулиас хичээл сонгон судалж болох юм.  Нэгдүгээрт, 2 өөр сургуульд буй ижил агуулга бүхий хичээлийг өөр сургуульд судалж, өөрийн хөтөлбөрийн харгалзах хичээлдээ дүйцүүлэх боломжтой. Үүний цаана суралцагч өөр орчинд шилдэг багш, профессорыг сонгон суралцах давуу талыг олгох юм. Жишээлбэл ХААИС-ийн магистрант МУИС дээр заагдаж буй “Байгалийн ухааны судалгааны арга зүй” хичээлийг судалж өөрийн хөтөлбөрийн “Судалгааны арга зүй” хичээлтэй дүйцүүлж болно.  

Хоёрдугаарт, зарим их сургуулиудын хөтөлбөрт өөр салбарын мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой, тодорхой багц цагийн хэмжээ бүхий хэсгийг тусгасан байдаг. Уг боломжийг зөвхөн өөрийн сургуулийн хэмжээнд бус бусад их сургуульд заагддаг бусад төрөл бүрийн салбарын нарийн мэргэжлийн хичээлүүдээс сонгон судалж өөрийн хөтөлбөрийнхөө харгалзах хэсгийн биелэлтэд тооцуулах боломжтой. 6 сургуульд өөр өөрийн онцлогоос хамаарсан нарийн мэргэжлийн болон шинжлэх ухааны олон чиглэлийн маш олон хичээлүүд заагдаж байгаа, түүнээс суралцагч өөрийн хөтөлбөр, судалгааны чиглэл, сонирхолдоо нийцүүлэн сонгон судлах боломжийг олгох давуу талтай. Тухайлбал МУИС-ийн биологийн чиглэлийн магистрант өөрийн судалгааны ажилтайгаа уялдуулан АШУҮИС дээр хүний биеийн анатоми, физиологийн нарийн мэргэжлийн хичээлүүдээс судалж дээр дурдсан “бусад” салбараас сонгон судлах ёстой хэсэгтээ тооцуулж болно. Мөн зарим сургууль дээр чөлөөт сонголтын хэсэг байдаг, түүндээ тооцуулах зорилгоор ч бусад сургуулиас хичээл сонгон судалж болно. 

Гуравдугаарт, өөрийн хөтөлбөрт тооцуулахгүй ч өөрийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх, хувь хүний сонирхлын хүрээнд бусад их сургуульд заагддаг төрөл бүрийн хичээлээс нэмэлтээр сонгон судлах явдал. Энэ тохиолдолд тухайн судалсан хичээл нь хөтөлбөрийн биелэлтэд тооцогдохгүй бөгөөд харин төгсөлтийн баримт бичигт тухайн хичээлийг судалснаар нэмж тусгах юм. Жишээлбэл өөрийн сонирхлоороо СУИС-ийн хөгжим, урлагийн чиглэлийн хичээлүүд эсвэл ХААИС дээр ургамал, газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлийн хичээлүүдээс, МУИС-ийн шинжлэх ухааны онолын хичээлүүдээс сонирхон судалж болно. 

2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлын бусад их сургуулиас судлах хичээлийн саналыг 9 дүгээр сарын 20-24-ны хооронд хичээл солилцооны систем (http://hutulbur.num.edu.mn/exchange/)-ээр авна. 

 

Энэ үйл ажиллагаа ямар төлөвлөгөөний дагуу хэрэгжиж эхлэх вэ? 

Санамж бичигт тусгагдсан ажлуудаас энэ хичээлийн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг 6 сургуулийн захирлын тушаалаар тодорхойлсон байдаг. Уг тушаалд хичээл солилцооны үйл ажиллагааг энэ намрын улирлаас ахисан түвшний суралцагчдын хувьд эхлүүлэх, хаврын улирлаас бакалаврын түвшний суралцагчдад нээхээр заасан. Энэ намрын магистр, докторын хичээл 10 дугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд бид түүнээс наана судлах хичээлд суралцагчдаас санал авах, түүнийг баталгаажуулах ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай. Иймээс бусад сургуулиас судлах хичээлийн саналыг 9 дүгээр сарын 20-24-ний хооронд хичээл солилцооны системээр авахаар төлөвлөж байна. Үүний дараачийн долоо хоногт илгээгч болон хүлээн авагч талуудын зөвшөөрөл системээр явагдах бөгөөд зөвшөөрөгдсөн магистрант, докторантууд хичээлээ сонгож 10 дугаар сарын 1-ээс өөр сургуулийн хичээлийг судалж эхлэх боломжтой болно.

 

Энэ намрын улиралд зөвхөн өмнөх онуудад элссэн магистрант болон докторантуудаас санал авна. Бакалаврын түвшний суралцагчдын санал авах үйл ажиллагаа Хаврын улиралд явагдана.

Хичээл солилцох үйл ажиллагаа анх удаа явагдаж эхлэх гэж байгаа, түүнчлэн магистр, докторын элсэлт хараахан дуусаагүй байгаатай уялдуулан энэ намар зөвхөн өмнө нь элссэн магистрант, докторантуудад хичээл сонгон судлах боломжийг олгохоор хамтарсан ажлын хэсэг шийдвэрлэсэн. Ахисан түвшний хичээлүүд дээр зөвхөн суралцагчдын өөрийн саналаас гадна тухайн магистрант, докторантыг удирдаж буй багш нар бусад сургуулийн нарийн мэргэжлийн хичээлийг судлуулах чиглэлийг суралцагчдадаа өгч ажиллах нь илүү үр өгөөжтэй байна. Хичээл солилцооны системд МУИС-ийн 1600 гаруй хичээл, бусад сургуулиудын хувьд тус бүр 20-40 орчим хичээл одоогоор бүртгэлтэй байна. Цаашид сургууль бүр өөрийн хичээлийг системд нэмж бүртгэх бүрэн боломжтой.

Хичээлийн төлбөрийг хэрхэн зохицуулж байгаа вэ? 

Багц цагийн төлбөрийн хэмжээ нь хичээлийн түвшин, хэлбэр, онцлогоос хамааруулан сургууль бүрд өөр өөр байгаа. Суралцагч өөр сургуульд хичээл судалснаараа ялгаатай төлбөр төлөх биш, анх элсэн орсон сургуулийн багц цагийн төлбөрийн хэмжээ ямар байсан түүнтэйгээ ижил хэмжээгээр төлбөрөө төлөх нь зохимжтой. Журамд суралцагч өөрийн элссэн сургуулийн багц цагийн хэмжээгээр төлбөрөө өөрийн сургуульдаа төлөхөөр тусгасан. Хичээл судалсны дараа хүлээн авагч их сургуульд төлбөрийн тодорхой хувийг шилжүүлэхээр зохицуулагдсан. Хэдэн хувь нь хүлээн авагч сургуульд шилжвэл зохимжтой талаар их сургууль бүр тус тусдаа тохиролцоно. Энэ нь суралцагчийг төлбөрийн ялгаатай байдалд оруулахгүйгээрээ давуу талтай. Суралцагч өөр сургуульд судлахаар зөвшөөрөгдсөн хичээлийг өөрийн сургуульдаа давхар сонгож өөрийн сургуулийн багц цагийн төлбөрийн хэмжээгээрээ төлбөрөө төлөх юм. Дараа нь хүлээн авагч талаас хичээлийн дүн ирэхэд уг сонгосон хичээлийг судалснаар тооцож дүнг дүйцүүлэн оруулна. 

Цаашид ямар үйл ажиллагаа төлөвлөж байна вэ? 

Дээр дурдсанаар энэ намар зөвхөн өмнө нь элссэн ахисан түвшний суралцагчдад хичээл сонголтыг бий болгож байна. Хаврын улирлаас бакалаврын түвшний суралцагчдад уг боломжийг олгох ёстой. Хаврын улирлын хичээлийн тандалт 11 дүгээр сард явагддаг. Иймээс 11 дүгээр сараас өмнө бакалаврын түвшний хичээлүүдийн хувьд ямар онцлог байх, ялангуяа тухайн хичээлийг заах багш болон цагийн хуваарь тодорхой байвал суралцагч өөрийн сонирхол, нөхцөл байдал, цагийн хуваарьтайгаа уялдуулан саналаа өгөх боломжийг нээх зэрэг зохион байгуулалтын нэмэлт үйл ажиллагаануудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.  

Хичээл солилцооны энэхүү үйл ажиллагаа нь санамж бичгийн хүрээнд хэрэгжиж эхлэх гэж буй анхны ажил бөгөөд цаашид засаж, сайжруулах, баяжуулах хэрэгцээ, шаардлагууд гарч ирвэл цаг тухайд нь шинэчлэн сайжруулж ажиллана. 

Баярлалаа.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол