“Саажилт таталтаас эхлээд цаг алдалгүй давтан эмчилгээнд орох ёстой хүүхдүүдийг яах гэж байгаа юм бол…” хэмээн олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн бухимдлаа илэрхийлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв (ХБХСЗХТ)-ийг чөлөөлж, Covid-19-ийн халдвар авсан хүмүүсийг хэвтүүлэн эмчлэх болсонд иргэд ийнхүү бухимдаж байгаа юм. УОК-ын хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах төв нь Covid-19-ийн ор дэлгэхээр болсонтой холбогдуулан тус төвийн үндсэн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар цуцлах болсон байна.
Ийм иргэд хүүхдээ хаана хандаж эмчлүүлэхээ мэдэхгүй байна. Улсын хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй мянган хүүхдэд сэргээн засах эмчилгээ хийдэг улсын тодотголтой ганц эмнэлэг нь ингээд “хаагдчихаар” эдгээр хүүхдүүдийн эмчилгээ орхигдох эрсдэлтэй.
Тус төвд өнгөрсөн улиралд 2000 хүүхдэд үйлчлэх төлөвлөгөөтэй байсан ч амбулаториор 450 хүүхдэд, хэвтэн эмчлүүлэх тасгаар 150 хүүхдэд үйлчилсэн байна. Энэ цахимаар үйлчилгээ үзүүлэхэд шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Тиймээс сэргээн засах эмчилгээ шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдэдээ урьдынхаас илүү анхаарал хандуулж, цахимаар зааж буй эмчилгээнд хяналт тавих, нэг ёсондоо хөдөлгөөн засалч, уламжлалтын эмчийн үүрэг гүйцэтгэх шаардлага тулгарч байгаа бололтой.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
