Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 29 настай, эрэгтэй Н гэгч нь мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болсон. Тус хэрэгт алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран ажиллах явцад 2021.09.24-ны өдөр буюу эрлийн 16 дахь өдөрт алга болсон иргэн Н гэгч нь нэгэн хиймэл нуурнаас урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон байна.
Дундговь аймаг дах Цагдаагийн газраас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б,М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Б, М нарт цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
