Токио-2020 зуны олимпод эх орноо төлөөлөн оролцож боксын эрэгтэйчүүдийн -57 кг жинд өрсөлдөж, шагналт тавдугаар байрт орсон тамирчин Э.Цэндбаатарт Засгийн газраас 20 сая төгрөгөөр шагналаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцсон тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзаж буй юм. Энэ үеэр МУГТ Э.Цэндбаатарт шагналыг нь гардуулан өгсөн. Тэрбээр ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчинтой тулалдаж, шүүгчийн үнэлгээгээр ялагдсан билээ.
Like
6
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
1
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
