С.Амарсайхан: Онцгой байдлын алба бол иргэдийн амь нас, эд хөрөнгө, Улсын аюулгүй байдалтай салшгүй холбоотой

С.Амарсайхан: Онцгой байдлын алба бол иргэдийн амь нас, эд хөрөнгө, Улсын аюулгүй байдалтай салшгүй холбоотой

Онцгой байдлын ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, гурван чиглэлээр үүрэг даалгавар өглөө. 

   Тэрбээр хурлын эхэнд “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлж, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхэлснийг мэдэгдлээ.

Мөн ирэх 4 жилд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг стандарт, мэдээллийн болон дэвшилтэт технологид тулгуурлан явуулах нөхцөлийг бий болгож, гамшгийн үеийн шуурхай ажиллагааны удирдлага, зохицуулалт, хүч хэрэгслийн чадавхыг сайжруулж, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх олон зорилт байгааг онцолсон юм. 

   Түүнчлэн 2025 он бол Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд стандарт, мэдээллийн технологийн шинэчлэлт хийж, гамшгийн удирдлагын нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэх, алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг сайжруулж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил байх болно хэмээн мэдэгдлээ. 
Эдгээрийг бэхжүүлэх хүрээнд Шадар сайд С.Амарсайханы өгсөн үүрэг чиглэлээс онцлон хүргэе.
1.    Онцгой байдлын салбарт технологийн шинэчлэлт хийх, ялангуяа харилцаа холбоо, зарлан мэдээллийн тогтолцоог иж бүрэн шинэчлэх, алба хаагчдын ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэлгүй ажиллагааг хангахад техник технологийн шинэ боломжуудыг ашиглах, нэвтрүүлэх,

2.    Монгол Улсын Шадар сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалын хэрэгжилтийг хангах, Ерөнхий боловсролын сургуулиудад заадаг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, оюутан, сурагч, хүүхдүүдэд гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох ажлыг хэрэгжүүлэх, 
3.    Гамшгаас урьдчилан сэргийлэхэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг сар бүрийн сүүлийн долоо хоногийн “Пүрэв” гарагт хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг олон нийтэд тогтмол түгээж хэвших, 

4.    Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурин конвенцэд нэгдсэн талуудын COP хурал 2026 онд Монгол Улсад болохтой холбоотой алба хаагчдын гадаад хэл суралцах боломжийг бүх талаар дэмжих,

5.    Гамшгаас хамгаалах, гамшгийн менежментийн чиглэлээр ОХУ, Польш, Турк, Хятад, Солонгос, Япон, Тайланд зэрэг улс орнуудын их дээд сургуулиудад бакалавр, магистрын хөтөлбөрүүдэд суралцах алба хаагчдын тоог нэмэгдүүлэх,

6.    Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 129  тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр” батлагдсан. Уг хөтөлбөр батлагдсантай холбогдуулан алба хаагчдыг төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөтөлбөрт хамруулах квотыг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн байгууллагатай орон сууц худалдан авахад санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр хамтрах, орон сууцны хороолол, хотхон байгуулах газар, дэд бүтэц, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай хамтран ажиллах, өмнө нь энэ чиглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангах; 

7.    Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдах бүрэлдэхүүн нэг бүр манлайлах чадвар, ёс зүй, зөв харилцаа, хандлагатай байж, алба хаагчдаа албандаа тогтвор суурьшилтай, урам зоригтой ажиллах итгэл, үнэмшлийг төрүүлж, онцгой албаны нэр хүндийг өргөх, албаны хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг сайжруулж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх 

8.    Улсын Онцгой комиссоос гаргасан “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний удирдамж, төлөвлөгөө, албан даалгаврын мөрөөр аймаг, нийслэлийн Онцгой комиссыг хуралдуулж, зардал, хөрөнгийг шийдвэрлүүлэх, бүх шатны Онцгой комисс, төрийн байгууллагын харилцан ажиллагаа, уялдаа холбоог хангаж ажиллах,

9.    Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аймаг, сумын хэмжээнд шаардагдах малын эм, бэлдмэл, вакцин, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн багаж, тоног төхөөрөмж, бодисын нөөцийг бүрдүүлэх, отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнийг дагасан тандалтыг тогтмол хийх;

10.    Гамшгийн нөхцөл байдал үүссэн үед бүх шатны Онцгой комиссыг мэргэжлийн удирдлагаар хангах, Шуурхай штабын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээлэл бүрдүүлж, мэдээллийн сан үүсгэх, түүнчлэн нэгдсэн удирдлагаар хангахад ашиглах удирдлагын системийг хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, системийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, зардлыг шийдвэрлүүлэх; 

11.    Гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх нэгдсэн системийг өргөжүүлж, холбоо, мэдээллийн технологи, инновацыг нэвтрүүлэх.  Монгол Улсад тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж, хохирол, өртөнгийг тооцоолон, дата боловсруулалт, шийдвэр гаргалтад дэвшилтэд техник технологийг ашиглан нэвтрүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө. 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Н.Төрбат: Цахим ур чадварыг сайжруулах сургалтад 70,000 иргэнийг хамруулж, 816 сургагч багшийг бэлтгэлээ

    Н.Төрбат: Цахим ур чадварыг сайжруулах сургалтад 70,000 иргэнийг хамруулж, 816 сургагч багшийг бэлтгэлээ