Л.ЭНХ-АМГАЛАН: ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болно

Л.ЭНХ-АМГАЛАН: ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болно

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН ШАЛГУУЛАГЧДЫН ХАМГИЙН АХМАД НЬ 58 НАСТАЙ. ИРГЭДЭД НАСАН ТУРШДАА СУРАЛЦАХ БОЛОМЖИЙГ НЭЭЖ ӨГӨХ НЬ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ГОЛ ЗОРИЛГО ЮМ. 

Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан элсэлтийн ерөнхий шалтгалттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

ТӨГСӨЛТ БА ШАЛГАЛТ

Өнгөрсөн долоо хоногт БШУ-ны сайд шийдвэр гаргаж 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг эхлүүлсэн бол энэ 7 хоногт хичээллээд 4-12 дугаар ангийн сурагчид амрах гэж байна. ЕБС-ийн сурагчид хавар 
-Анги дэвших шалгалт  /3,4,6,7,8,10,11 дүгээр ангийн сурагчид/
-Улсын шалгалт /5,9,12 дугаар ангийн сурагчид/
-ЭЕШалгалт / 12 дугаар анги төгсөгчид/ өгдөг. 
Цар тахлын нөхцөл байдал, зайнаас удаан хугацаанд хичээллэсэн зэргээс хамаарч анги дэвших болон улсын шалгалтыг цуцалсан. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид одоо элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах ёстой. 

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилж 40420 суралцагч шалгалтад бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргаад байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй байна. ЭЕШ-д газарзүйн хичээл сонгосон 1235 сурагч байгаа нь хамгийн цөөн үзүүлэлт бол, 27951 сурагч математикийн хичээлийг сонгосон нь хамгийн их үзүүлэлт болж байна. ЭЕШ-д орох сурагчдын насны бүтцийг авч үзвэл 
-15-16 настай 27 шалгуулагч 
-17 настай  1675 шалгуулагч 
-18 настай  25082 шалгуулагч 
-19 настай  13636 шалгулагч байна. 
Шалгуулагчдын дийлэнх нь насанд хүрсэн учир дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн байна. 

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг 7 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулна. 
-2021.07.01. Монгол Улсын түүх, Англи хэл
-2021.07.02. Хими, Газарзүй, Нийгэм судлал 
-2021.07.03. Биологи, Математик 
-2021.07.04. Физик, Орос хэл, Монгол хэл 
ЭЕШ-аас өмнө шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдах ёстой байдаг. 2021.05.12-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар энэ шалгалтыг цуцлах шийдвэр гаргав. Мөн 2021.05.17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд ЭЕШ-д орох сурагчдыг танхимаар давтлагад хамрагдах боломжоор хангахаар боллоо. Сурагч  сайн дурын үндсэн дээр ЭЕШ-ын сонгосон хичээлүүдээр давтлагад хамрагдаж болно.  

ЭЕШ-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Сурагчдын суудлын хуваарь 2021.05.20-ны өдөр тодорхой болно. Шалгуулагчид бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан www.EEC.mn цахим хуудасны шалгуулагчийн булан хэсгээс суудлын дугаараа хэвлэж авах боломжтой. 

Шалгалтын нийт 50 байр ажиллах бөгөөд орох гарах гарцыг тусгайлан гаргаж, шалгалтын байранд халдвар хамгааллын нарийн дэглэм мөрдүүлнэ.  Коронавирусний халдвар авсан сурагчдыг шалгалтад орох бүх боломжоор хангах бөгөөд тусгай анги бэлдэж байна.  

Шалгалтын оноо засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан явуулна. Шалгалт бүрийн дараа шалгалтын байранд дүн оноог мэдээлнэ. 

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ 

Элсэлтийн ерөнхий шалгалтад орох сурагчид, тэдний эцэг эх асран хамгаалагч, анги удирдсан багш нарт зориулсан цахим сургалт зөвлөгөөг сүүлийн нэг сарын турш тасралтгүй зохион байгуулж байна. Мэргэжлээ хэрхэн зөв сонгох, шалгалтад хэрхэн бэлдэх талаар зөвлөгөөг мэргэжлийн хүмүүс өгч байна. 
Сургуулийн орчинд сэтгэл судлаач ажиллуулах бэлтгэлийг хангаж байгаа энэ үед 12 дугаар анги төгсөгчдөд зориулсан цахим зөвлөгөөг мөн өгч эхэлсэн байна. Сурагчдын дунд явуулсан судалгаагаар ЭЕШ-д оролцогчид хамгийн их стресст автдаг байна. Сурагчдад чатбот ашиглан зөвлөж байна. 
Шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой бүх мэдээллийг нэг дороос буюу  www.EEC.mn сайтаас авах боломжтой. 

ЦААШИД ...

Элсэлтийн ерөнхий шалгалтыг цаашид жилд хоёр удаа авдаг болохоор бэлтгэлийг ханган ажиллаж байна. Сурагчид ЭЕШ-д бэлэн болсон гэж үзсэн тэр үедээ шалгалтаа өгөх боломж үүгээр бүрдэнэ. Мөн өмнөх шалгалтад амжилтгүй дүн авсан шалгуулагч хагас жилийн дараа дахин шалгуулах боломжтой юм. 
Мөн гадаад улс оронд суралцах оюутнууд тухайн орны хэлний шалгалтыг амжилттай давах ёстой байдаг. /IELTS, TOEFL, HSK/ гэх мэт... эдгээртэй дүйх хэмжээний Монгол хэл бичгийн үндэсний шалгалтын тогтолцоог бүрдүүлнэ.
ЕБС-ийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг боловсролын түвшин, анги, хичээл тус бүрээр боловсрууллаа. Өнгөрсөн 2 жилийн турш үргэлжилсэн судалгаа, туршилт, сайжруулалтын үр дүн болоод хамгийн оновчтой гэж боловсруулсан шалгуурын талаар ирэх 7 хоногт мэдээлэл өгөх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Товч.мн сайтын хамт олонд Ананд хүүгийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье

    Товч.мн сайтын хамт олонд Ананд хүүгийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье