Улс төрийн хорт сумаа Х.Булгантуяа руу онилох нь юуны учир вэ?

Улс төрийн хорт сумаа Х.Булгантуяа руу онилох нь юуны учир вэ?

      Монголын улс төрийн “зодоон”-ны ойрын өдрүүдийн өрнөл, сценарийг харсан Холливудын алдарт найруулагчид ч авьяасаа чамламаар хэмжээнд хүрлээ. МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн сүүлдээ хүрээгээ тэлж, олон нууцыг ил болголоо. Цаашлаад хуулийн байгууллага, хэвлэл, нийгмийн сүлжээнд ч талцагч талын байр суурь харагдах нь гачлантай. 

     Уг нь амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, нар мандаж, жаргадаг хэвээрээ л байна. Дэлхий болон Монголд олон үйл явдлууд өрнөж байна. Харин монголчуудын нүдийг МАН-ын даргын улс төр халхалчихсан аятай л байна. Нэг хэцүү нь үүрд эргэж харахааргүй мэт энэ өрнөл гэнэт л алга ташилт, багтай инээмсэглэл, худал хуурмаг магтаалаар үргэлжилж, өчигдөрхөн мөнхийн дайсан мэт байсан талууд нэг талдаа гарчихсан явж байж мэдэх юм шүү.

Эрчүүд ер нь амьдрал дээр ч нударга зөрүүлээд дараа нь юу ч болоогүй мэт өнгөрөх нь бий. Харин энэ их нүргээнт хэрүүлийн дунд хаа нэгхэн улстөрч бүсгүйчүүдийн хэрүүл хавчуурга мэт орж ирж байгаа харагдана. Улстөрч бүсгүйчүүдийн чат задарч, тэрүүхэн тэндээ хийсэн явган хэрүүл нь сошиал орчинд идэш болж, хэмлүүлж байгаа харагдана. Ж.Баярмаа, М.Нарантуяа-Нара  хоёр манай танай тал болон үзэлцэж байгаа юм байх.

Хаа байсан МАН-ын улс төр энэ хоёр бүсгүйг юунп муудалцахад хүргэж, амин хувийн асуудал руугаа ортол маргах байдалд хүргэв. Энэ удаа УИХ-д эмэгтэй гишүүд олон орж ирсэн. Эхний өдрөөс өөрийгөө таниулж, чаггүй улстөрч болохоо харуулж байгаа эмэгтэй гишүүд байхад өнөөг хүртэл нэр зүсийг нь харж, сонсоогүй нь ч цөөнгүй байна. Яг одоо улс төрийн үйл явдлын цөм хэрүүл дунд яригдаж байгаа Ж.Баярмаа гишүүн бол эрх баригчдыг шүүмжилж, төсвийн асуудлаар хамгийн түрүүнд шүүмж хэлж, байр сууриндаа хатуу зогсож байгаа гишүүн. Хэдийгээр намын жагсаалтаар орж ирсэн ч нэр дэвшүүлсэн нам, сонгогчдын хувьд харамсахааргүй сонголт байлаа. За тэгээд залуу нас, гоо сайхныг нь ишилж ирээд танигдаж байсан С.Цэнгүүн гишүүн ч дориун улстөрч болохоо харуулсан.

Ардчилсан намын шинэ дараа үеийнхэн бэлтгэгдэж байгааг, цаашлаад эмэгтэй улстөрчдийн квот нэмэгдэж байгаа энэ үед аврал мэт, сайн жишээний эхэнд яригдах ийм бүсгүйчүүд улс төрд хөл тавьсан нь сайшаалтай. Ардын намын хувьд ч мөн л цоо шинэ өнгө төрхүүд тодорч орж ирсэн.

Жагсаалтын нэгээр орж ирсэн танихгүй шинэ залуу сонгуулийн өмнө оньсого мэт байсан бол яван чангарч, боловсрол ямар чухал гэдгийг харуулж, дориун үг хэлж, олон нийтийн зүгээс талархал дэмжлэг хүлээх болсон. Гэвч энэ удаад эрчүүдийг хойш тавья. Эрчүүдийн улс төр дэх оролцоо эмэгтэйчүүдийнхээс илүү явж ирсэн болохоор энэ удаа эмэгтэй гишүүдийг онцолж дурдахыг  ойлгох биз ээ. МАН-ын эмэгтэй гишүүд дундаас сайн, муугаараа танигдаж байгаа хэдэн бүсгүй байна. Муугаар яригдаж байгааг энэ удаа онцлолгүй орхилоо.

    Ирээдүйтэй гэх улстөрчдийн эхний эгнээнд МАН-аас нэрлэгдэх Х.Булгантуяа. Сүүлийн өдрүүдийн улс төрийн их өрнөлийн дунд түүний нэр цухалзаж эхлээд одоо бүр МАН-ын даргын сонгуульд Х.Булгантуяа өрсөлдөж байгаа билүү гэж эндүүрэхээр хэмжээнд элдэв дайралт, таагүй үгстэй, зорилтот гэмээр давхцсан үг, өгүүлбэр бүхий мэдээ, нийтлэлүүд хөврөх нь тэр. МАН-аас өндөр алба хашиж байгаа болон өнгөрсөн удаагийн парламентын жилүүдэд алба хашсан бүсгүйчүүд рүү онилсон дайралт чамгүй их байсан.

Өмөөрөөд байх ч юм биш. Зарим нь бол шүүмжилж, анхааруулахаас өөрцгүй алхам тутамдаа алдаа гаргаж, амнаас гарсан үг бүр нь өөрийг нь унагахад хүргэж байсан. Хаа очиж Х.Булгантуяа энэ үед намбайж байлаа шүү дээ. Байгаа оносон үг, бас ч гэж ажиллаж байгаа салбараа бол аятайхан аваад явчихаж байсан.

  Тиймдээ ч парламентад дахин орж ирж, энэ удаа УИХ-ын дэд даргаар ажиллаж байна. Намын даргын сонгуульд өрсөлдөж байгаа аятай л Х.Булгантуяаг хэрүүл тэмцлийн шуурганд чирч оруулаад байгаа нь төсвийн төсөл хэлэлцэх үеэр чуулганы хуралдаан удирдаж байх үеэр болсон явдалтай холбоотой. АН-ын бүлгийн зүгээс “УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь парламентын дархлааг сулруулж байна. Төсөв хэлэлцэж ибайгаа чухал үед хуульд заасны дагуу завсарлага авснаа сунгамаар байна” гэсний дагуу чуулганы хуралдаан удирдаж байсан Х.Булгантуяа тус бүлэгт завсарлага өгсөн. Үүнд Дэгийн хууль, УИХ-ын тухай хууль зөрчсөн зүйл байхгүйг албаны хүмүүс мэдэгдээд байгаа.  Гэтэл  хууль зөрчсөн болгох гээд л мушгиж тайлбарлаад л Х.Булгантуяа руу онилж, чулуу шидээд байх юм. Түүгээр яваа гайг үүгээр дуудна гэгчээр эрчүүдийн дундах улстөрийн өрнөлийн нэг талд идэвхтэй тоглож байгаа зарим нэгэн онцолж ирээд байгаа нь юуны учир вэ. УИХ-ын дарга намын даргад өрсөлдөж байгаа болохоос дэд дарга өрсөлдөөгүй шүү дээ. Эсвэл УИХ-ын дарга, дэд дарга хоёрыг хавсайдаж байгаад дайрах бас нэг төлөвлөгөө байсан юм уу.

   Өнөө цагийн улс төрд түрэн орж ирсэн мэргэжил, боловсрол, туршлага, чадвараараа эрчүүдтэй эн зэрэгцэн улс төрийн хатуу тайзан дээр шударга тоглох гэсэн эмэгтэй улстөрчдийг энэ мэт намнаад байвал  эмэгтэйчүүдийн нэр дэвшилтийн квот нэмэгдэх ирэх сонгуулиар эрчүүдийн улс төрийн мешок болохгүйн тулд аль чадалтай, боловсролтой нь хойш сууж оронд нь  гэрийн хэрүүлээ төрийн хэрүүлтэй хутгахаас сийхгүй, сурсан мэдсэн зүйлгүй, эсвэл уламжлалт ойлголтоос давж сэтгэхгүй, эрчүүдийн улстөрийн хор найруулгын золиос болж мэдэхээр хүмүүс тоон үзүүлэлтийг гүйцээх гэж улс төрд олноор шургалж орох вий. Хов жив, хэрүүл хараалын жишээ болгон эмэгтэйчүүдийг муучилдаг ч уламжлалт энэ ойлголт худал болохыг өнөөг хүртэл улс төрийн тавцанд олонхиороо тоглож ирсэн эрчүүдийн хов, хэрүүл, хор найруулгаас илхэн харагдана. Бүсгүйчүүдийн хов хаяа хатавчнаас хэтрэхгүй, эрчүүдийн  хов төр улсыг самрах хэмжээнд байгааг сайтар анзаараад нэг хараарай. Хэн нь илүү хортой вэ. Эрчүүдтэй эн зэрэгцэн улс төрийн тавцан дээр гарч ирсэн бүсгүйчүүд илүү олон болог. Хаа очиж хүүхнүүдийг улс орноороо тоглож, улс төр, бизнесийн хуйвалдаан зохион байгуулж байхыг харсангүй. Улс төрийн хариуцлага хүлээлгэхээр уралдаж, хурал удирдаж байсан эмэгтэйг шахаанд оруулахаар нийгмийн сүлжээний тасар татахад бэлэн сүрэгт тавьж өгч байгаа нь улс төрийн тэмцлийн хавчуургандаа золих гэсэн эрчүүдийн л алхам байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй

    Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй