Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлтэй хамааралтай аппликейшны тоо замаа алдсан байна. Бараг байгууллага бүр дотооддоо болон иргэдэд чиглэсэн ашиглалт багатай аппликейшн хийгээд хөгжүүлэлт хийдэггүй орхидог. Эдгээр аппликейшны хийх зардлыг төсвийн мөнгөнөөс гаргадаг. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг энэ муухай зангаа болих хэрэгтэй. Тиймээс эргэх холбоо сул, цуглуулсан дата бага, хэрэгцээгүй аппликейшныг цөөлнө. Эдгээр аппликейшны дата мэдээлэл нь нэг системд төвлөрдөггүй, ямар ч үр дүнгүй салангид системүүд байдаг. Шалгалт оруулж, давхцалыг нь арилгаж, шаардлагагүйг нь системээс гаргана” гэдгийг хэлж байсан юм.

 

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлага, мэдээлэл технологийн асуудал хариуцсан албан хаагчид, хариуцагч байгууллагын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл технологийн салбарын нөхцөл байдал , цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Уулзалтын эхэнд хиймэл оюун ухаан, түүний хэрэглээний талаар “Чимэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадрал мэдээлэл өгөв. 2023 онд ChatGPT гарснаас хойш дэлхийн талаас илүү буюу 5 тэрбум хүн ашиглаж байгаа аж.

Дэлхийн дахинд бүх компани AI ашиглаж эхэлсэн бөгөөд энэ салбарт улс орнууд уралдаж эхэлсэн. Мөн төрийн байгууллагуудад хиймэл оюун ухаан ашигласнаар урт хугацаандаа хэмнэлт гарна.

Хиймэл оюун ухааныг баримт бичиг боловсруулалт, өргөдөл гомдол, харилцагчийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, төсөв, худалдан авалтад ашиглах ашиглах боломжтойг Чимэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадрал хэлж байв.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн удирдлагын баг төр, захиргааны байгууллагуудын программ хангамж, мэдээлэл технологийн салбарыг шинэ шатанд гаргахыг зорьж байна. Биднийг ажил аваад нийслэлд ирэхэд давсыг портер дээрээс хүрзээр цацдаг байсан. Хугацаатай, төлөвлөлт гаргаж ажилласны үр дүнд нийтийн тээврийн салбар болон хот нийтийн аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийлээ. Удахгүй бид халтиргаа гулгаанд давс хэрэглэхээ болихыг зорьж байна. Нисэх онгоцны буудлын нисэж, буух зурвас дээр цацдаг бодисыг хэрэглэж эхэлсэн. Байгаль орчинд төдийгүй бидний гутал, автомашины дугуйнд сөрөг нөлөөгүй, хүйтэнд хайлах чадвар өндөртэй. Тэгвэл цаашид нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ. Ингэхдээ хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Мөн НЗДТГ-ын 2026 оны төлөвлөгөөнд уг ажлыг тусгаж, шаардлагатай төсвийг төсөвт суулгана. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд мэдээлэл технологийн салбарт бодлогын баримт бичигтэй болж, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж эхэлнэ. Ингэснээр нэг шат ахиж, Улаанбаатар хотын дата мэдээллийг нэг дор нэгтгэх боломжтой болно” гэдгийг хэллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

    “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо

    УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа

    Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-MONGOLIA системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

    Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

    Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

    Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" боллоо

    Сэтгэл зүйн “THE TRAUMA” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо

    ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

    Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

    ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа

    УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

    Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

    Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

    Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

    Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

    Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

    Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

    Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

    COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

    Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

    Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

    Ардын намаас Х.Булгантуяа, Ардчилсан намаас З.Нарантуяа нарыг “БУУЛГАСАН” нь албан тушаалын “тоглолт” улам ширүүсэж буйг илтгэнэ 

    Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

    Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-MONGOLIA системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

    Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-MONGOLIA системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо