“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

Сонсголын үйл ажиллагаа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хараат бус, бодитой, иж бүрэн мэдээлэлд тулгуурлан, ард түмний нийтлэг ашиг сонирхлыг дээдэлж, ил тод байх зарчмыг хангах бөгөөд гагцхүү үнэн, бодит баримтад үндэслэн Улсын Их Хурлын шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажиллана гэдгийг сонсгол даргалагч тэмдэглэлээ. Сонсголын сэдэв, цар хүрээнээс хамааран урьд урьдынхаас олон гэрч дуудагдсан болохыг тэрбээр тайлбарлаад “Хянан шалгах түр хорооны зүгээс холбогдох асуудлыг бүх талаас нь бүрэн дүүрэн шүүн хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрэхийн тулд олон гэрч оролцуулах шаардлага үүссэн. Хяналт шалгалтын ажлын явцад Оюу толгой төсөлтэй холбоотой онцгой анхаарч, шийдвэрлэх шаардлагатай цөөнгүй асуудал урьдчилсан байдлаар илрээд байгаа. Ялангуяа Оюу толгой төслийн хэрэгжилттэй холбоотойгоор манай төрийн байгууллагууд, төсөл хэрэгжүүлэгч талууд, шийдвэр гаргах түвшний зарим албан тушаалтны шийдвэр гаргасан үйл ажиллагаа олон нийтэд ойлгомжгүй, эрх зүйн болон эдийн засгийн үндэслэл тооцоо нь үлэмж эргэлзээтэй хэвээр байна. Өнгөрсөн хугацаанд эл төсөлтэй холбоотойгоор Монголын талын үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдамж, чиглэлийг тодорхойлсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Улсын Их Хурлын тогтоол удаа дараа гарч байсан ч хэрэгжилт тодорхойгүй байна. Хянан шалгах түр хороонд ирүүлсэн нотлох баримтын талаас илүү хувийг нууцын зэрэглэлд хамааруулж ирүүлсэн зэрэг хүндрэл бэрхшээл тулгарч байсан хэдий ч аливаа байгууллага албан тушаалтнууд гаргаж байсан шийдвэрүүдийнхээ талаар олон нийтийн өмнө ил тод, хариуцлагатайгаар тайлбар хийх ёстойг сануулж, тэмдэглэе” гэв.

Төгсгөлд нь сонсголын явцад иргэдийн мэдэх эрхэд халдаж хэлэлцэж буй асуудлыг ямар нэгэн хэлбэрээр бүдгэрүүлэх, тодорхойгүй орхигдох явдал гарах ёсгүй гээд тэрбээр “Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолд дурдсан хоёр үндсэн зорилтын хүрээнд Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх явдал бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа талууд харилцан тохиролцож, ард нийтээрээ хүлээж байсан хүртэх ашгийн хэмжээ ямар шалтгаанаар өөрчлөгдсөн гэх зэрэг олон асуултад нотолгоотой, тодорхой хариулт авах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ төслийн үр дүнг хүртэх эзэд нь гагцхүү Монголын ард түмэн бөгөөд газрын хэвлийн доорх баялаг зөвхөн өнөөгийн бидний өмч биш, ирээдүйн Монголын тал нутагт олон үеэрээ амьдрах үр хойчсын маань өв хөрөнгө тул оролцогч Та бүхэн нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Үргэлжлүүлэн Түр хорооны дарга нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов, сэдвүүдийн талаар танилцууллаа. 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн сонсголоор “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

2025 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлахаар товложээ.

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэгийг тэрбээр танилцуулаад, сонсголын танхимд байгаа оролцогч парламентыг хүндэтгэх, сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйг танилцууллаа. Сонсголыг нээлттэй явуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах ч Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн Түр хорооны гишүүн нийтийн сонсголыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах горимын санал гаргавал гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх юм байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсгол даргалагч болон зөвхөн Түр хорооны гишүүд асуулт асууж болох бөгөөд асуулт, хариултын хугацаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны нийтлэг дэгийн дагуу тус бүр 4 минут байх юм байна. Хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болох юм байна. Сонсголд оролцогчид сонсголын явцад дуу, дүрсний бичлэг хийх, зураг авах нь хориотой гэдгийг мөн дурдсан.

Ийнхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэгийг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч О.Батнайрамдал танилцуулснаар сонсголын үйл ажиллагаа эхлэв.

“Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна. Эхлээд Оюу толгой төслийн талаар болон Оюу толгой бүлэг ордын геологи, нөөцийн асуудлын талаар шинжээч танилцуулга хийлээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу сонсголын ирцийг Тамгын газар бүртгэж, ирээгүй гэрч, шинжээч, хянан шалгагч, ажиглагч болон холбогдох бусад этгээдэд сонсголын товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг сонсгол даргалагчид илтгэв. Тухайн сэдвээр нийт 13 гэрч дуудагдсан бөгөөд тус бүрд нь мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Эдгээрийн дөрөв нь сонсголд оролцох боломжгүй гэдгээ урьдчилан бичгээр ирүүлсэн бол найман гэрч хүрэлцэн ирсэн, нэг гэрч ирээгүй хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн С.Сэргэлэн танилцуулав.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын даргалагч О.Батнайрамдал гэрчүүдийн эрх, үүргийг дэлгэрэнгүй танилцуулснаар сонсгол үргэлжиллээ. Өнөөдрийн сонсголд нийтдээ 116 гэрчийг дуудсан бөгөөд дээрх хоёр сэдвээс гадна “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, мөн тус ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудал, "Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлүүд ба Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын талаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, "Иргэн та хүч залуусын нэгдэл", "Татварт иргэний хяналт" төрийн бус байгууллага болон Сайн ардчилсан иргэдийн намын төлөөлөл, иргэдийн төлөөлөл оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    Эдвард Сүрэнгээс 2.5 тэрбумын хахууль авсан хэргээр АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг нарыг хойшлуулшгүйгээр хорин шалгаж байна

    Урт хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угааж байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагаас илрүүлэн шалгаж байна

    Монгол Улс "Азийн гамшгийн бэлэн байдлын төв"-д гишүүнээр элсэнэ

    Монгол-Италийн парламентын бүлгийн хурал боллоо

    Нийслэлийн 15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа

    Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг цахим хөгжил, инновацын салбарт шат ахиулна

    АНУ, Украин хоёр Флоридад хэлэлцээ хийхээр тохирчээ

    Монголын жүдочид “Токио их дуулга 2025” тэмцээнд оролцохоор Япон руу хөдөллөө

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа

    Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

    Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

    “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо

    УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав