Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн “Баянбулаг” гэдэг газарт малчин 51 настай, эрэгтэй сураггүй алга болж, цогцос нь олджээ. Тодруулбал, 10.08-ны өдрийн 20:00 цагт малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон байна. Алга болсон дуудлага 10.11-ний өдрийн 10:00 цагт бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 10.12 -ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 16:50 цагт Г /51 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус багийн “Баянгол” голын эрэг /анх алга болсон газраас хойд зүгт 5 км/-ээс олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
2
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
