Дархан-Уул аймагт такси үйлчилгээ үнэ төлбөргүй иргэдэд үйлчлэхээр болжээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн 60 жилийн ойг тохиолдуулан Дархан сумын Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон албан хаагчид, сумын ИТХ-ын төлөөлөгчид хамтран 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 07:00 цагаас эхлэн 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 2 өдрийн турш Дархан сумын иргэдэд үнэ төлбөргүй такси үйлчилгээ үзүүлэхээр болжээ. тус аяны хүрээнд 42 албан хаагч 30 тээврийн хэрэгсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй такси үйлчилгээ үзүүлэх ба 10 тээврийн хэрэгсэл нь эрүүл мэндийн газартай хамтран коронавируст халдвараар өвчилсөн гэрээр эмчлүүлж буй иргэдэд эмийн багцыг нь хүргэж өгөхөөр болжээ.


Like
2
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
