УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат, 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тогтоолыг сонгуулийн ерөнхий хороо өнөө өглөө хуралдаж баталсан юм. Тэгвэл нөхөн сонгуулийн дүнг УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барина. Улсын их хурал, СЕХ-ны дүнг хүлээн авсны дараа чуулганаар шинэ гишүүдээ тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр шинээр сонгогдсон гишүүд энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тангаргаа өргөх бололтой.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
