БГД-ийн 9-р хороо нь сургуульгүй цөөн хороодын нэг. Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүд зарим сургуулиудад 3-р ээлж болон хичээллэж байсан бол 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль үүдээ нээснээр хүүхэд бүр тэгш, хүртээмжтэй орчин нөхцөлд сурч хүмүүжих, багш бүхэн ая тухтай сайхан танхимд ажиллах таатай нөхцөл бүрдэж байна.
Тус сургуулийн нээлтэд Засаг дарга Ө.Сумъяабаатар болон бусад албаны төлөөллийн хамт оролцлоо. Энэ ташрамд БГД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга, дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатар танд онцгойлон талархал илэрхийлжээ. 146-р сургуулийн барилга байгууламжийг барьж бүтээх 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, газар чөлөөлөлтийн асуудлыг хувийн хөрөнгөөрөө шийдэж, хорооны 600 гаруй сурагчийг шинэ сургуультай болжээ.



Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
