Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны “Толгойт”-ын 55 дугаар гудамжинд байшин шатжээ. Тус дуудлага 10.20-ны өдрийн 08:53 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 09:08 цагт очиход иргэн Б-ын 3х7 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Ногоон нуур”-ын “Задгай”-д Байшин шатаж байна гэсэн дуудлагаар 10.20-ны өдрийн 09:56 цагт/Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 10:02 цагт очиход эзэнгүй, хуучирсан 15х40 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Бэлх”-ийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар 10.20-ны өдрийн 13:59 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км зам туулан 14:06 цагт очиход иргэн М-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 30 минут, хүч нэмэгдүүлэн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 16.5 км зам туулан очиж 1 цаг 10 минут тус тус ажиллаж унтраасан.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
