Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран "Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, төлбөрийг гэм буруутай этгээдээс хэрхэн гаргуулах тухай" сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд хэлэлцүүлгээр энэхүү хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар харилцан санал солилцсон байна. Тодруулбал, гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон хохирогчид эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон мөнгийг холбогдох этгээдээс нэхэмжлэхэд хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
