Өнөөдөр буюу 2021.10.25-ны өдөр болох үйл явдал
09.00 цагт: Төрийн ордны баруун хаалган дээр иргэн С.Урансувдмаа Голомт банкинд залилуулж, 9 жилийн турш хохирч яваа талаараа мэдээлэл хийж, суулт зарлана. Утас: 99007251
10.00 цагт: ГХЯ-нд “Монгол Улс, Нэгдсэн үндэстний байгууллагын хамтын ажиллагааны 60 жил: Цаашдын чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.
11:00 цагт: "Нүүрсний жишиг үнэ ба АМНАТ" сэдэвт хэлэлцүүлэг МҮХАҮТ-ийн хурлын зааланд болно.
11:00 цагт: Авлигатай тэмцэх газар (АТГ)-т Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг ХААН банкны хувьцааг хууль бусаар авсан талаар болон Аса циркийн нөхцөл байдлын талаар иргэд мэдээлэл хийж, АТГ-т албан бичиг хүргүүлнэ.
ТӨРИЙН ОРДОН:
10.00 цагт: -“Жанжин Д.Сүхбаатар” танхимд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан болно.
-Ардчилсан намын бүлгийн даргын өрөөнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно.
14.00 цагт: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль танхимд” болно.
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Их засаг танхимд” болно.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
