Увс аймаг дахь Цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдад байгаа малчин өрхүүдээр орж иргэдтэй хамтран эргүүл хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулжээ. Шалгалтын үеэр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн календарь, зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлгийг иргэдэд өгч мэдээ, мэдээллээр ханган хамтран ажиллахаар болжээ. Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн таны оролцоо чухал тул эрдэнэт мал сүргээ хариулгатай байлгаж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг тус цагдаагийн газраас уриалж байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
