Монгол Улсад Хууль зүйн салбар байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан сайн дурын цусаа хандивлах үйлсийг олон нийтэд сурталчилж, донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цусны хангамжийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах зорилготой цус хандивлах аяныг Хууль, зүй дотоод хэргийн яам, Цагдаа, дотоодын цэргийн байгууллага, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулжээ.
“Дэлхий нийтэд тархаад буй ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар цусны нөөц багассан байна. Монгол Улсад ч мөн адил цусны нөөц багассан ч төрийн болон төрийн бус байгууллага, оюутан залуусын дунд цус хандивлах нэгдсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар цусны нөөц хэвийн хэмжээнд хүрсэн байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
