Монгол крипто зах зээл, койн цахим мөнгөний үнэ цэнэ, үр ашгийг Монголчуудад таниулж, ойлгуулж, тодорхойлж яваа долларын саятан гэх тодотоголтой О.Мөнхжин сүүлийн үед олны анхаарлыг нэлээдгүй татаад байгаа. Тэгвэл тэрээр нэгэн асуудалд ихэд бухимдалтай явдаг гэнэ. Тодруулбал, өөрийн фэйсүүк хуудсаараа дамжуулан өнөөгийн хошин урлагын өнгө аяс, хошин урлагын жүжигчдийг нилээдгүй хатуухан шүүмжилжээ.
О.Мөнхжин:
Сүүлийн үед зурагт асаахаас ч айдаг боллоо. Сайн гэсэн телевиз, нэвтрүүлгийг үзэхэд дундуур нь заавал 3-7 минут реклам гарна. Тэр рекламыг нь хүүхдүүдээсээ нуух гэж бөөн юм болно. Энэ бэрхшээл зөвхөн манай гэр бүлд бус бүх л айл өрөхөд бий болсон гэвэл хэтрүүлсэн болохгүй. Учир нь хошин шогийн жүжигчид та биднийг төдийгүй үр хүүхдүүдийн маань сэтгэл, оюун мэлмийг бохирдуулж, бараа бүтээгдэхүүн зарахаас илүүтэй нийгмийн сэтгэл зүйг доройтуулах эх үндэс болох нь хэрээс хэтэрчихлээ.
Жишээ нь: “Талх чихэр”, компани “Түмэн наст” хэвийн боовны сурталчилгаа байна. Монгол улсын гавьяат жүжигчин Аглуу буюу Л.Баттулга СТА гэх гуншинтай Т.Бархүү нарын тоглосон тэр рекламын агуулга, сурталчилгааны хэв маягийг хараарай... хэмээн олон нийтийн сүлжээнд хошин урлагын лидер болох хүмүүсийг хүчтэй шүүмжлээд авчээ.

Like
4
Зөв
1
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
