Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /13:39 цагт/ Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:44 цагт очиход иргэн А-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагаар /17:03 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:18 цагт очиход иргэн Б-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Багахангай дүүргийн 2 дугаар хороо, “Бор-Үзүүр” гэдэг газрын 6 дугаар гудамжинд малын саравч шатаж байна гэсэн дуудлагаар /21:09 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 21:18 цагт очиход иргэн Б-ын 20х15 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /21:12 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 21:19 цагт очиход иргэн А-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19 дүгээр гудамжинд гараж шатаж байна гэсэн дуудлагаар /04:18 цагт/ Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 04:27 цагт очиход иргэн Ч-ын 5х4 метрийн хэмжээтэй гаражийн дээврийн хэсэг, 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
