Долоодугаар сарын 15-ны өдрөөс хойш 65 насанд хүрсэн ахмад настан дараа жилийн цагаан сарын шинийн 3-ны өдрөөс эхлэн насны хишиг авахаар болжээ. Тодруулбал, насны хишгийг дараах насны ангиллаар ялгаатай олгож байна.
Үүнд:
- 65-69 настай ахмад настанд 50 мянга
- 70-79 настай бол 80 мянга
- 80-89 настай бол 150 мянга,
- 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог байна.
Нийгмийн даатгал болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрх үүссэн бүх ахмад настан насны хишиг авахгүй бөгөөд хуульд заасан 65 нас болон түүнээс дээш настай ахмад настанд насны хишиг олгоно.
Энэ онд шинээр насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гарган насны хишгээ холбогдох албаны хүмүүс анхааруулаад байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
2
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
