• 0
  • 827

Иргэдийн Цахим орчинд өнгөрүүлж буй цаг нэмэгдэж цахим гэмт хэргийн золиос болж байна

Иргэдийн Цахим орчинд өнгөрүүлж буй цаг нэмэгдэж цахим гэмт хэргийн золиос болж байна

 "Дэлхий дахиныг хамарсан цар тахлын нөлөөгөөр иргэдийн цахим орчинд өнгөрүүлж буй цаг нэмэгдэж, үүнээс улбаалан цахим гэмт хэргийн тоо өссөөр байгаа. АНУ-ын холбооны мөрдөх товчооны мэдээллээр 2020 онд олон улсад цахим халдлага өнгөрсөн жилтэй харьцуулахад 300 гаруй хувиар нэмэгдсэн нь яах аргагүй анхаарал татах асуудал болж байна.

Мэдээлэл технологийн хурдацтай хөгжил нь санхүүгийн салбарт тэр дундаа төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч тэдгээрийн хэрэглээг хялбарчилж буй сайн талтай хэдий ч мэдээллийн аюулгүй байдал, технологийн зохистой хэрэглээг давхар шаардаж буй. Монгол Улсын хүн амын бүтэц нь харьцангуй залуу ба цахим орчны хэрэглээгээр Ази тивд өндөртөө ордог.

2021 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн залилах гэмт хэргийн тохиолдлын тоо өмнөх онуудтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа ч өндөр дүнтэй гадаад мөнгөн гуйвуулга шилжүүлгээр иргэд, ААН-үүд их хэмжээний хохирол амссан хэвээр байна.

Энэ нь дийлэнхдээ мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлаагүй, энэ талын мэдлэг, мэдээлэл хомс, мэргэжлийн хүнтэй зөвлөхгүй гаргасан түргэн шийдвэрийн үр дагавар юм. Санхүүгийн залилан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг бид бүхэн 2020 оны нэгдүгээр сараас хойш хэрэгжүүлж байгаа.

"Ятгах тусам нягтал" гурван цуврал аяныг Монголбанк, ЦЕГ, Монголын банкны холбоо хамтран 2020 оны турш амжилттай зохион байгуулсан. Улсын хэмжээнд бүртгэгдсэн залилах гэмт хэрэг 2020 оны эцэст өмнөх оны мөн үеэс 2.4 дахин буурсан нь тус аяны үр дүн юм. Хэдий ахицтай үр дүн гараад байгаа ч урьдчилан сэргийлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай.

Иймд "Ятгах тусам нягтал" 2021 аяныг энэ оны долдугаар сарын 19-нөөс аравдугаар сарын 31-ны өдрийг дуустал зохион байгуулж байна. Иргэд санхүүгийн харилцаанд оролцох зөв дадал хэвшилтэй байх нь чухал" гэлээ. 

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир

 "Цахим залилангийн гэмт хэргийн тоо өсөж, олон хүн хохирсон нөхцөл байдалтай байна. Цагдаагийн байгууллага, Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран "Ятгах тусам нягтал", "Нягтлах тусам аюулгүй" зэрэг аяныг үе шаттайгаар зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоо ямар чухал болохыг батлан харуулж чадсан гэж үзэж байна.Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэг 2019 онтой харьцуулахад нийт бүртгэгдсэн гэмт хэрэг энэ онд есөн хувиар буурсан бол хэргийн шийдвэрлэлт 597 буюу 26.2 хувиар өссөн эерэг үр дүн гарсан" гэв. 

"Цахим орчин дахь хайхрамжгүй байдлаас үүдэн гэмт хэрэг гарч байна. Ямар нэгэн азтан шалгаруулах ч юм уу, шаардлагагүй холбоос дээр дараад орохоор таны хувийн мэдээлэл тухайн гэмт этгээдэд 100 хувь шилжинэ. Үүнийг дагаад таны фэйсбүүкийг 100 хувь эзэмшиж, ойр дотны хүн рүү тань  мөнгө гуйсан хүсэлт явуулдаг.

2017-2021 оны байдлаар энэ төрлийн гэмт хэргийн улмаас 27.4 тэрбум төгрөгийг гадаад руу шилжүүлж алдсан. Нэгэнт алдсан мөнгийг эргүүлж олж авахад хэцүү. Олон нийтийн газар фэйсбүүкээ хэрэглээд хаалгүй орхисноор гэмт хэргийн хохирогч болж байна. Цахим гэмт хэргийн хувьд учруулсан хохирлоос хамаараад хүлээлгэх хариуцлага янз бүр. Хоёроос найман жил хорих ял оноох тохиолдол ч бий" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Энэ намрын тренд  "ДУЛААН ӨНГӨ"

    Энэ намрын тренд "ДУЛААН ӨНГӨ"