• 2
  • 1351

Эмгэнэл

Эмгэнэл

ЭМГЭНЭЛ
ГАНХУЯГИЙН ШИЙЛЭГДАМБА
/1975-2021/

     Монгол Улсын төр, нийгмийн зутгэлтэн, Засгийн Газрын гишүүн, сайд асан Г.Шийлэгдамба 2021 оны 11 дүгээр сарын 03-нд зуурдаар таалал төгсч гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгч нарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ганхуягийн Шийлэгдамба нь 1975 оны 03 дугаар сарын 10-нд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрж, Арвайхээрт 1982-1992 онд дунд сургууль, 1992-1996 онд ГХДС-ийн аялал жуулчлалын анги, 1997 онд ИБУИНВУ-ийн Лондон хотын “Center London” коллеж, 1998 онд Удирдлагын хөгжлийн институт, 2004 онд Голландын Мастрихтийн их сургууль, 2008-2010 онд Австрали улсын Melbourne хот дахь "Charles Sturt University"-ийг тус тус төгссөн шилдэг боловсон хүчний нэг байлаа.
    Г.Шийлэгдамба нь 1996-1998 онд Монгол мэдлэг дээд сургуульд багш, 1998-2000 онд "Баянговь жуулчин" ХХК-ийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дарга, 2004-2007 онд ЗТАЖ-ийн дэд сайд, 2007-2008 онд Байгаль орчны сайд, 2012-2015 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2014-2016 онд Эрүүл мэнд, спортын сайд, 2018-2020 онд Өвөрхангай аймгийн МАХН-ын дарга, 2018 оноос өнөөдрийг хүртэл "Эх нутаг" ТББ-ийн тэргүүн, “МОНРОС ЭКО” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байлаа.
Г.Шийлэгдамба нь аялал жуулчлалын салбарт ажиллахдаа тус салбарыг хариуцсан төрийн байгууллагын тулгын чулууг тавилцаж анхны даргаар нь ажиллаж аялал жуулчлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, аялал жуулчлалын байгууллагуудыг бэхжүүлэх, боловсон хүчнээр хангахад онцгойлон анхаарч үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
    Г.Шийлэгдамба нь байгаль орчны салбарт ажиллах хугацаандаа салбарын хууль эрхзүйн орчныг шинэчлэх, олон улсын гэрээ конвенциудын хэрэгжилтийг хангуулах, агаарын бохирдлыг бууруулах, ой хамгаалалтын ажилд голлон анхаарч ажиллажээ. Мөн агаарын чанарын албаны үндэс суурийг тавьж Ус цаг уур, орчны шинжилгээний газрын бүтцэд Агаарын чанарын албыг хуульд заасны дагуу бие даасан алба болгон зохион байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлэх, алт олборлолтод мөнгөн ус ашиглах явдлыг таслан зогсоож хүн амыг химийн хордолтоос сэргийлэх зэрэг томоохон ажлуудыг бодлогын хүрээнд удирдан зохион байгуулсан байна. Орон нутгийн байгаль орчны байгууллагуудыг бэхжүүлэхэд анхаарч Орхоны хөндийн байгалийн цогцолбор газарт байгаль орчны мэдээлэл сурталчилгааны төвийг байгуулан ажиллажээ.
Г.Шийлэгдамба нь эрүүл мэндийн салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний дотор Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд түүний оруулсан бодит хувь нэмэр болох элэгний С вирусын  “Harvoni” эмийг монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, эмчилгээг хугацаа алдалгүй эхлүүлэх ажлыг богино хугацаанд зохион байгуулснаар элэгний халдварт өвчнөөр өвчилсөн хүн амыг эдгээх, урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлсэн нь буянтай үйлс болсон юм.
      Г.Шийлэгдамба нь 2018 оноос эхлэн байгалийн баялагийг хаягдалгүй бүрэн ашиглахад байгальд хоргүй эко технологи нэвтрүүлж улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах санаачлагыг эхлүүлэн ажиллуулж байлаа.
Г.Шийлэгдамба нь эх орондоо хайртай, элгэн садандаа энэрэлтэй, анд нөхөддөө түшигтэй, ажилч хичээнгүй, уян зөөлөн, цайлган, тусч зан чанартай амьдралын ноён нуруу сайтай эр хүн байлаа.
Түүний бадрангуй гэгээн дүр төрх, үйлс бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.


УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.
“МОНРОС ЭКО” ХХК-ЫН ХАМТ ОЛОН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 2
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 4 жил өмнө

    Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Улс төрийн золиос болж, хэлмэгдсэн хүн дээ..

  • Зочин - 4 жил өмнө

    Ум маани бад мэ хум..

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

    Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" боллоо

    Сэтгэл зүйн “THE TRAUMA” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо

    ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

    Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

    "Хүүхэд-Хайр-Ирээдүй" үндэсний чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцож байна

    УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

    Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

    Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

    Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

    Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

    Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

    Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

    Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

    COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

    Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

    Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

    Ардын намаас Х.Булгантуяа, Ардчилсан намаас З.Нарантуяа нарыг “БУУЛГАСАН” нь албан тушаалын “тоглолт” улам ширүүсэж буйг илтгэнэ 

    Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

    Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

    Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын дэд даргаар томилогдсон нь “УРВАЛТ”-ын ШАГНАЛ уу?

    “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

    TDB & SG Apes-ын хамтрал эхэллээ

    Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно

    С.Наранцогт Гашуун сухайтын авто замын хураамжаар "туйлдаг" уу?

    Энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, эрэгт байрлууллаа

    “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, эрэгт байрлууллаа