Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: "Хилийн заставуудын автомашиныг шийдэх асуудал төсөвт суусангүй орхигдлоо. Хилийн застав гэдэг Монгол Улсын хилийн шугам дээр үүрэг гүйцэтгэдэг онцгой нэгж. Улсын хилийн зөрчлийг илрүүлдэг. 2019 онд хилийн заставын 30 гаруй хувийг туулах чадвар сайтай машинаар хангасан. Үлдсэн хувь болох Говь, ой хээрийн бүсэд нөхцөл байдал маш хүнд байгаа. Эрлийн ажиллагаа, хилийн төлөөлөгчийн ажиллагаанд машингүйгээр үүрэг гүйцэтгэж болдоггүй юм. Энэ салбарт ашиглагдаж байгаа машинуудын гүйлтийн норм хугацаа нь дууссан. Зарим застав огт машингүй байгаа. Цаашдаа энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай" хэмээн хэллээ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
1
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
