ЦССҮТ-ийн санаачлагаар зохион байгуулдаг сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулж урамшуулах зорилгоор сар бүрийн 3-нд “Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгуулдаг билээ. Уг арга хэмжээ өнөөдөр буюу 12 сарын 3-ны өдөр "Монголын донорын холбоо"-той хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус арга хэмжээнд алт, мөнгө, хүрэл донорын болзол хангасан хүндэт доноруудаа цол тэмдгээр мялааж, шагнаж урамжууллаа. Тодруулбал, “Мөнгөн донор”-оор хүндэт донор М.Энхбаяр, Ч. Гантулга нар, "Хүрэл донор”-оор хүндэт донор Б.Мөнх-Эрдэнэ, Н.Энхсайхан,“Бахархал 50” тэмдгээр хүндэт донор Б. Буянтогтох, “Бахархал 40” тэмдгээр хүндэт донор Б. Хишигжаргал, ”Бахархал 30” тэмдгээр донор Д.Золбоо, ”Бахархал 20” тэмдэгээр донор Н. Дэнзэн нар тус тус шагнагдлаа.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын Донорын Холбоо хамтран 5 дахь жилдээ “Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгуулсан аж. Энэ хугацаанд “Цусаа бэлэглэх өдөр”-ийг сарын бүрийн 3-ны өдөр зохион байгуулж нийт 81 удаагийн арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ.
Мөн болзол хангаж шагнагдсан хүндэт донорууд болон цусаа бэлэглэж буй доноруудад хамтран зохион байгуулагч "Монос хүнс” ХК, “Жем интернэшнл” ХХК-иуд дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүний багц болон өөрийн нэрийн бүтээгдэхүүний дээжээр урамшуулж хамтран ажиллалаа.





Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
