ТББХ:Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Ажлын хэсгүүд байгуулав

ТББХ:Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Ажлын хэсгүүд байгуулав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.17)  хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

 

Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ж.Сүхбаатар, Г.Ганболд, Ц.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо. 

Үргэлжлүүлэн “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн  “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үрэг бүхий  ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар, Г.Ганболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. 

Хуралдаан Засгийн газраас 2022 оны 01 дүгээр 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. 

Хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 

Тогтоолын төслийн талаар Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас болон гишүүдээс тогтоолын төслийн хавсралтаар батлах “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам” тус бүрийг нь Улсын Их Хурлын тогтоолоор батлах шаардлагатай гэж үзсэн. Иймд тогтоолын төслийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг Улсын Их Хурлын тогтоолоор батлахаар тогтоолын төсөл бэлтгэсэн гэж байлаа. 

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэн тогтоолын төслийн дагаж мөрдөх хугацааг тодорхой заах, тогтоолын хавсралтад Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх болон Зөвлөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэл хангах, Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахтай холбогдох зарим заалтыг тодруулах зарчмын зөрүүтэй 12 санал, найруулгын 2 саналыг бэлтгэсэн гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав.

Ингээд тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны дараа Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Хуралдааны төгсгөлд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох байв.  

Хуралдаанд Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 13 гишүүнээс 6 гишүүн нь ирж, бусад 7 нь ирээгүй шалтгааныг Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд тодорхой танилцуулаад энэ нь парламентыг үл хүндэтгэсэн хэрэг гэдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ мэдээллийг хойшлуулах болсныг мэдэгдлээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.9-д “Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэн тухайн этгээдэд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн заалтыг дурдаад Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга Д.Батсүхэд зөвлөлийн гишүүдээ 100 хувь бүрдүүлж хуралд ирүүлэх үүрэг өгч, ирц  хангалтгүй шалтгаанаас мэдээлэл сонсох асуудал удаа дараа хойшилж байгаад онцгой анхаарах шаардлагатай гэв.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг, Н.Энхболд, Ё.Баатарбилэг, Ш.Адьшаа нар байр сууриа илэрхийлж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс  Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл өнөөдрийг хүртэл хуралдаж чадахгүй, олон нийтийн радио, телевизийн төсвийг ч баталж чадахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Улсын Их Хурал төсөв баталж чадахгүйд хүрвэл тардаг хуулийн зохицуулалттайг сануулав. Иймд Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын Ажлын хэсэг байгуулж ажиллах, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дүн, нэмэлт, өөрчлөлт оруулж хууль эрх зүйн орчныг сайжруулах талаарх саналыг Байнгын хорооноос Ажлын хэсэгт өгөх удирдамжид тусгах шаардлагатай гэж байлаа. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Ажлын хэсэг байгуулах  горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг, Г.Ганболд, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов. 

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан удирдамжийн дагуу ажиллах Ажлын хэсгийн шалгалт, санал дүгнэлттэй, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хамтатган сонсохоор тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    БСШУСБХ: Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг “Эрдэнэт” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэх 2021-2022 онд хэрэгжүүлэх ажлын тайланг хэлэлцлээ

    БСШУСБХ: Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг “Эрдэнэт” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэх 2021-2022 онд хэрэгжүүлэх ажлын тайланг хэлэлцлээ