Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр Сумын засаг даргын тамгын газарт авто машин худалдаж авах тендер зарлажээ. Уг тендерийг 2022 оны 1-р сарын 28-ны өдөр зарласан бөгөөд энэ оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт хүлээж авахаар тооцоолжээ.
Тодруулбал, Сумын засаг даргын тамгын газар 99 сая буюу 100 сая орчим төгрөгөөрөө Land cruiser 200 түүнтэй дүйцэхүйц авто машиныг худалдаж авах юм байна.
Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэл, инфляцийн өсөлт бага дунд орлоготой иргэдэд хүчтэй нөлөөлж байхад аймаг, сумын тамгын газарт 100 орчим сая төгрөгийн тансаг зэрэглэлийн машин чухам хэнд, юунд хэрэгтэй болов. Ард түмний татвар болох энэ их мөнгөөр иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч ажиллахыг нутгийн иргэд нь аймгийн Засаг даргаасаа хүсэж байна.
100 сая орчим төгрөгөөр нутгийн иргэд рүү чиглэсэн ямар ажил хийж болох байсныг Засаг та эргэцүүлээрэй.
Өчигдрөөс эхлэн УДШ-ийн гадаа Ардчилсан намын гишүүд жагсаж байгаа. Харин өнөөдрөөс тэдний жагсөаалыг эсэргүүцэн бас нэгэн жагсаал замынх нь эсрэг тал...
© 2013-2021