• 0
  • 1102

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын сонсгол зохион байгууллаа

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын сонсгол зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2022.02.17/ Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов, тус Комиссын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нартай хийх томилгооны сонсголыг зохион байгууллаа.


Ажлын хэсгийг УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбатаар ахлуулан байгуулсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнцэцэг, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Жамбал, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх Д.Батдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.Сонсголын үйл ажиллагааг Ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбат даргалан явуулсан бөгөөд нэр дэвшигчид ажлын туршлага, сонгон шалгаруулалтад нэр дэвших болсон шалтгаан, зорилгоо танилцуулсан.



Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч С.Дондов 1964 онд төрсөн. 1984-1989 онд Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн Дарга, 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч, 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж буй юм байна.



Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул 1974 онд төрсөн. 1992-1996 он Улсын Багшийн Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэлний сургуулийг Англи-Орос хэлний орчуулагч мэргэжлээр, 2001-2006 он МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр сурч төгссөн.

2010-2013 онд ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Хууль зүйн магистр, 2010-2012 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Улс төрийн магистрын зэрэг хамгаалсан.

1996-1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд Англи хэлний багш, 2007-2010 онд “GCE” ХХК, “GT’s Адвокатс”-д Хуулийн зөвлөх, 2013 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Судлаач, Шүүхийн ерөнхий зөвлөлд Гадаад харилцааны хэлтэст даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2013-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Бодлогын Судлаач, 2014 оноос “Түгээмэл эрх хөгжил” ТББ-ын Тэргүүн, 2019 оноос “Эко соёл сан” ТББ-ын Тэргүүнээр ажиллаж байгаа юм байна.



Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Ч.Отгончулуун 1978 онд төрсөн. 1997-2001 МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2002-2004 Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2004-2006 Удирдлагын академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академид докторантаар суралцсан. 2002-2004 онд Хүнс,  хөдөө аж ахуйн яамны Улсын нөөцийн газарт мэргэжилтэн, Өр барагдуулах албаны дарга, 2004-2007 онд Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газарт мэргэжилтэн, Өр барагдуулах албаны дарга, 2009-2012 онд Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албанд ахлах референт, 2012 онд Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газарт хэлтсийн дарга, 2012-2016 онд Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийн дэд захирал, 2017-2019 онд Онцгой байдлын ерөнхий Газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарт хэлтсийн дарга, Өр барагдуулах албаны даргаар ажилласан байна.



Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Б.Өнөрмаа1974 онд төрсөн. 1994-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд бакалавр, 2007-2010 онд ХБНГУ-ын Триерийн Их Сургуульд Хууль зүйн магистр, 2010-2014 онд ХБНГУ-ын Триерийн Их Сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

1998-1999 онд Баянзүрх дүүргийн Прокурорын газарт мэргэжилтэн операторч, 1999-2002 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, 2002-2007 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, 2010-2010 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, 2010-2011 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст Хяналтын прокурор, 2014 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст Хяналтын прокурор, 2014-2015 онд Улсын ерөнхий прокурорын Мэдээлэл дүн шинжилгээний албанд хяналтын прокурор, 2015-2017 онд Улсын ерөнхий прокурорын Сургалт, судалгааны төвд хяналтын прокурор, сургагч багш, 2017-2019 онд Улсын ерөнхий прокурорын Сургалт судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах хүрээлэнд Хүрээлэнгийн захирал, ахлах прокурор, 2019 оноос хойш Улсын ерөнхий прокурорын Сургалтын төвд хяналтын прокуророор ажиллаж байгаа аж.



Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн 1981 онд төрсөн. Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийг төгссөн. Эрхзүйч, хууль зүйн магистрын зэрэгтэй.

2008 онд Завхан аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах 2 дугаар тасагт мөрдөн байцаагч, 2012-2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, Дэд профессороор ажиллаж байгаа юм байна.

Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ажлын хэсэг нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулах бөгөөд Хууль зүйн байнгын хороонд танилцуулах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    О.Оджаргал: Явган хүний зам хамгийн аюулгүй байх ёстой

    О.Оджаргал: Явган хүний зам хамгийн аюулгүй байх ёстой