Автомашины даатгалтай холбоотой ноцтой асуудлуудыг илчлээд байгаа иргэн М.Мэнд даатгалын компаниудыг шалгуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан юм.
Энэ үеэр тэрбээр хэлэхдээ “Иргэдийн мөнгийг чимээгүй хүүлдэг газар бол даатгалын компаниуд. Бүх даатгалын газрууд ажлын өдрийн 8 цагт бүх асуудлыг шийднэ гэж рекламддаг. Гэтэл яг хөрсөн дээр нэг сарын дотор ч шийдэж чадахгүй иргэдэд чирэгдэл учруулдаг. Би нэг жишээ хэлье. 2022 оны нэгдүгээр сард зогсоол дээр байсан машины урд салхины шил хагарахад Монре даатгалын компани зогсоолын нөхөн төлбөр олгох нь зөв гэдгийг тогтоосон. Үнэлгээний газар 260.000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл Монре даатгал 35 хоногийн дараа шийдэж өгсөн. Шийдэхдээ 175.000 төгрөгөөр шийдсэн.
Харин нэг сарын дараа дахиад үнэлүүлэхэд 320.000 төгрөг хүртлээ өсчихсөн байсан.
Монре даатгал цаг тухай үед нь шийдээд өгсөн бол өөрийнхөө халааснаас мөнгө гаргахгүйгээр шилээ авчих боломжтой байсан. Энэ мэтчилэн иргэд хохирсоор л байгаа. Энэ гэрээний заалтууд нь хүртэл утгагүй. Өөрсдөө 3-10 хоногийн дотор шийднэ гэсэн заалттай хэрнээ 30 хоног дотор ч шийдэж чадахгүй байна. Мөн Автомашинаа унаад зээл авсан хүмүүс маш их байгаа. Гэтэл автомашинаа барьцаалаад зээл авахад заавал таны авто машиныг 100 хувь даатгана гэж хэлдэг. 2021 оны 9 сард Prius 30 автомашин 12 сая төгрөг байсан бол он гараад 18 сая төгрөг болж 6 сая төгрөгөөр өсчихсөн байна. Энэ зөрүүнээс болж маш их хохирол амсдаг. Банк бус санхүүгийн ажилтан нь үнэлээд байна уу? даатгалын компани нь үнэлээд байна уу? их ойлгомжгүй. Энэ бүгдийг шалгуулахаар цаашид явах газарт нь очиж, хүргэх газарт нь хүргэнэ гэж бодож байна" гэлээ.
Like
7
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC