Эрүүл мэндийн сайд С.Энхболд баруун 4 аймгийн хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцлаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд баруун 4 аймгийн хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцлаа

     Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баян-өлгий, Говь-Алтай, Ховд, Баянхонгор аймгуудад ажиллалаа.  Баян-өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий ариутгалын тасаг нээгдлээ  АХБ, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслөөс Баян-Өлгий  аймгийн нэгдсэн эмнэлэгт цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах  чиглэлээр 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, 296 сая төгрөгийн өртөг бүхий  хэвлийн хөндийн мэс заслын дурангийн иж бүрдэл, 2 суманд фургон автомашин гардууллаа.

Баян-Өлгий  аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн тасаг  орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болж, мэс заслын болон дурангийн давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлт, ариутгал  олон улсын түвшинд нийцлээ.

Энэхүү хөрөнгө оруулалтаас өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 397.0 сая төгрөгийн барилгын  их засвар болон 785,4 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 13 ширхэг тоног төхөөрөмж болон  28,7 сая төгрөгийн өртөг бүхий видео ларингоскоп иж бүрдэл, яаралтай тусламжийн хэрэгсэл, амбу зэрэг 20 ш  тоног төхөөрөмж, хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгсөн байна. 2021 онд Баян-Өлгий аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 20,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

    Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар эхлэхээр болсон. Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ховд аймагт ажиллаж тус аймгийн Эрүүл мэндийн дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус дэмжих төвд 1.3 тэрбум төгрөгийн урьдчилан сэргийлэх үзлэгт шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд шаардлагатай засварыг хийж байгаа юм. Үүний дараа Эрүүл мэндийн сайд тус аймгийн төрөх эмнэлэгг, Зооноз Өвчин Судлалын Төвийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар ярилцлаа.

Үүний дараа Эрүүл Мэндийн сайд Ховд аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга өөрийн аймгийн эрүүл мэндийн нөхцөл ба орон нутагт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, тооцооллын талаар энэ үеэр танилцуулав.  Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын төлөөлөлд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцуулан мөн оролцогчдын асуултад хариуллаа.     

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Говь-алтайн төв Алтай хотын аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж ЭМЯ болон АХБ дэмжлэгээр 891 сая төгрөгийн тоног төхөөрөмж 500 сая төгрөгийн өртөг бүхий барилгаас бүрдсэн  ариутгалын тасгийн нээлтийг хийв. Монгол Улсад Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй, 2013 оноос эхлэн хэрэгжсэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төсөл   ‘’Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах’’ чиглэлээр Төв болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг нийт 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжээд байна.

Төслийн хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын төвлөрсөн ариутгалын тасгийг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчим, горимд нийцүүлэн агааржуулалтын систем бүхий дэд бүтцийг шинээр бий болгон шинэчлэн засварлаж, багаж ариутгах  халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлийн ажлуудыг хийсэн юм.  Энэ хүрээнд Говь-алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Өнөөдөр бид төслийн хүрээнд хийсэн аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 504.1 сая төгрөгийн барилгын  их засвар болон 827,0 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 13 нэр төрлийн 14 ширхэг тоног төхөөрөмж зэрэг  хөрөнгө оруулалтыг хүлээлгэн өглөө. Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагаа нь Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа Коронавируст цар тахлын үед улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд төдийгүй хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулна . Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын халдварын сэргийлэлт, хяналтын асуудлуудыг олон улсын стандартын төвшинд хүргэх, орчин нөхцөлийг бүрдлээ.   

     Үүний дараа Эрүүл Мэндийн сайд С.Энхболд Баянхонгор аймагт ажиллалаа.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх, яаралтай тусламж, мэс засал, дотрын болон мэдрэлийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, зарим үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгөв. 2021 оны 8 сард ЭМЯ-ны санхүүжилт болох 540 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн үйлдвэр, АХБ зээлээр 200 сая төгрөгийн засварын ажил хийгдсэн. Мөн 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн юм.  2021 онд ашиглалтад орсон Ариутгалын тасгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцлаа. Мөн улсын төсвийн санхүүжилтээр 3.7 тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж буй Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгын ажлын явцыг шалгаж үүрэг чиглэл өглөө. Засварын ажлыг эрчимжүүлэн гэрээт хугацаанд дуусгах, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг яаралтай дуусгахыг албаныханд үүрэг болгов. Мөн аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудын талаар танилцуулсан юм. 2021 онд Эрүүл мэндийн салбарт Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 7,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.Харин 2022 онд Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 11,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Эрүүл мэндийн салбарт хийгдэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    MNS 6395:2022, "Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандартыг шинэчлэлээ

    MNS 6395:2022, "Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандартыг шинэчлэлээ