Ш.Батбаяр: "УДШ АН-ын эрх барих дээд байгууллага Их хурлаас гарсан шийдвэрийг бүртгэж авах ёстой"

Ш.Батбаяр: "УДШ АН-ын эрх барих дээд байгууллага Их хурлаас гарсан шийдвэрийг бүртгэж авах ёстой"

Ардчилсан Ахмадын Холбооны дарга Ш.Батбаяртай ярилцлаа. 

-Ардчилсан намын асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. 2022.04.07-ны өдрийн Их хурлаараа ямар асуудлуудыг хэлэлцэв, та энэ талаар мэдээлэл өгнө үү?

-2, 3 сарын өмнө бид намын Их хурлаа хийчихсэн. УДШ-д албан ёсоор асуудлаа тавьсан боловч УДШ түүнийг нь зориуд, санаатайгаар хойшлуулсан учраас бүх үйл ажиллагаа дахиж явагдсан.

УДШ-ийн 38-р тогтоол гарсан. Тэр тогтоолоор АН-ын Их хурлыг дүрмийн дагуу явсан байна гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд намын даргыг бүртгэж аваагүй нь зүгээр шалтаг байсан. Намын эрх барих дээд байгууллага бол Их хурал. Бид Их хурлаараа хэнийг даргаар тавихав, ямар дүрэмтэй байхав, хэнийг үг хэлүүлэхэв, хэнийг намаасаа арга хэмжээ авхуулахав гээд бүх асуудал дээд Их Хурлаараа шийдэгддэг. Харамсалтай нь өмнөх их хурлаар 38-р тогтоолын дагуу буцаагдсан. Бүх юм дүрмийнхээ дагуу явжээ, ганцхан Их хурлаар батламжлах асуудалд чинь намын даргаар батламжлах гэдэг үг алга байна гэдэг асуудлаар буцаасан.

  Түүнээс биш Их хурал хуралдаж байснаа намын дарга батламжлах асуудлыг гэнэтхэн гаргаад ирэхгүй нь тодорхой. Хэн нэг ИХ хурлын гишүүн бүрэн эрхийнхээ дагуу санал гаргаад хууль ёсны намын даргын сонгууль явагдсан тул түүний дагуу батламжлая гэдэг зүйл л явсан байх ёстой. Тиймээс арга буюу 2022.03.10-ны өдөр намын даргын сонгуулиа дахин зарлаж 21 аймаг, 9 дүүргээрээ тойрсон. Тэгээд ҮБХ-ны гишүүдийн гуравны хоёроос дээш нь их хурлаа хийхээр шийдвэрлэсний үндсэн дээр 2022.04.07-ны өдөр зарласан. АН-ын бүх эрх мэдлийг барьдаг ИХ хурал дүрмийнхээ дагуу албан ёсоор хуралдсан гэсэн үг. Уг их хурлаараа үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн бөгөөд намын даргын сонгуулиар ялсан даргаа батламжлая, дүрмэндээ өөрчлөлт оруулая гэдэг асуудал л дэвшүүлсэн. Тэгэхээр энэ бол дүрмийнхээ хүрээнд хийгдсэн Ардчилсан намын дээд шийдвэр. Энэхүү дээд шийдвэрийг УДШ өөрийн дүрмийн дагуу бүртгэж авах ёстой болохоос биш намын даргаар хэн байхыг шийдэх эрх УДШ-д байхгүй.

-Өнгөрсөн 7 хоногт Ардчилсан намын даргаар батламжлагдсан Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлсэн. Үүнийг УДШ-ээс хүлээж авч, хариу өгсөн үү?

-УДШ хуулийн дагуу бүртгүүлэх материалыг хүлээж авсан бөгөөд хуулийн хугацаандаа буюу 30 хоногийн дотор хариу шийдвэр өгөх ёстой. Хэрэв 30 хоногийн дотор хариу өгч чадахгүй бол дахиад 30 хоног сунгах эрх нь УДШ-д бий. Тэгэхээр УДШ-д Ардчилсан намыг даргагүйгээр 2 сар барих боломж бий. Бодвол цаад эрх баригч намаас Ардчилсан намыг даргагүй байлгаарай гэсэн чиглэл өгсөн юм шиг байгаа юм.

-УДШ-ийн 38-р тогтоолын дагуу намын даргын сонгууль явагдсан гэж байгаа. Гэтэл үүнийг хүмүүс хоёр талтайгаар харж байна. Яг үүнийг хуулийн зүйн үүднээс авч үзвэл энэ нь яг хууль ёсны мөн үү?

-Угаасаа бид Их хурлаараа баталсан өөрийн гэсэн дүрэмтэй. Тэр дүрмэндээ намын даргыг ямар дэс дараалалтай сонгохыг бүр нарийн заасан байгаа. Энэ удаагийн сонгуульд бол намын дүрмэнд заасны дагуу зарлагдаж Х.Баттулга, Ж.Батсуурь гэсэн хоёр хүн нэр дэвшсэн. Нэр дэвшигчдийн сонгуулийн үйл ажиллагаа хууль дүрмийн хүрээнд явагдаж дууссан. Сонгуулийн үр дүн гарсны дараа намын даргыг батламжлах асуудлыг их хурал олонхоороо шийдэх ёстой. Тэгэхээр бүгд ном, дүрмийн дагуу явагдсан гэсэн үг. Нөгөө талаас энэ намын дарга болохыг хүссэн С.Эрдэнэ, М.Тулгат хэн бүхэнд сонгууль нээлттэй байсан. Тэгээд өөрсдөө бүртгүүлээгүй атлаа бид нарыг оролцуулаагүй гэсэн юм ярьдаг. Тэгэхээр үүн дээр ямар ч хууль зөрчигдсөн юм байхгүй. Бид Их хурлаараа 38-р тогтоолыг өгүүлбэр бүрээр нь уншиж байгаад нэг ч өө сэв гаргалгүй асуудлаа шийдвэрлэсэн тул АН-ын хувьд эцсийн бөгөөд дээд шийдвэр.

-Ардчилсан намын 220000 гишүүдийн байр суурь, Ардчилсан намын даргын энэ удаагийн сонгуулиар намын хоёр талд байгаа талцал эцэслэгдэх ёстой гэж үзэж байна уу?

-Гишүүд бүгд нэг талд байгаа гэдгээ саяны намын даргын сонгуулиар хариууллаа. Нийт хоёр зуун хорин мянган гишүүдээс зуун таван мянга нь бүртгэлд орж түүний 90 гаруй хувь нь Х.Баттулгыг дэмжиж саналаа өгсөн байна. 21 аймаг, 9 дүүргээр уулзалт хийхэд гишүүд бүгд нэг талдаа байгаагаа илэрхийлж нэг талдаа гарахгүй гэж байгаа хүмүүсийг намаасаа хөөх тал дээр арга хэмжээ аваач ээ ч гэсэн санал хүсэлтүүдийг ирүүлж байна. Ардчиллын үндсэн зарчим бол асуудлаа олонхоороо шийдвэрлэж, цөөнхийнхөө эрхийг хүндэтгэнэ гэсэн байдаг. Намын нийт гишүүдийн 80 гаруй хувь нь дэмжчихээд байхад намын гишүүдийн дунд хуваагдалтай гэх нь өөрөө өрөөсгөл ойлголт болно. Харин намыг хуваагдсан юм шиг харагдуулах сонирхол бол өрсөлдөгч талд л бий.

Тэгэхээр- УДШ бол эрх баригч намын дохио зангаагаар хөдөлдөг утсан хүүхэлдэй шиг болж байна.

С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс өөрсдийгөө намын удирдлага гэж зарлаад байгаа ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрмийнхээ хүрээнд С.Эрдэнэ намын гишүүнчлэлгүй, намаас хөөгдсөн хүн. Намаас хөөгдсөн хүн л намын дарга мэтээр жүжиглээд яваад байгаа юм. Түүнд нь ч дээд шүүх туслаад хууль бус үйл ажиллагаануудыг дэмжээд яваад байна.

-УДШ 30 хоногийн дотор хариу өгтөл нь хүлээх үү?

-УДШ 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Энэ намыг удирдаж байгаа хамгийн дээд байгууллага болох Их хурал нь шийдвэрээ хүргүүлчхээд байхад бүртгэх л ёстой асуудал. Хар ухаанаар бодох юм бол нэг айлд хүүхэд төрлөө гэхэд гэр бүлийн гишүүд буюу эцэг эх нь бусад хүүхдүүдтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр нэрийг нь цаасан дээр бичээд аягатай будаанд хийж сэгсэрч байгаад түүнийг нь сугалаад за энэ нэрийг өгье гэдэгтэй л адил. Баттулга гэдэг нэр гарч ирлээ шинэ хүүхдэдээ өгье гээд бүгдээрээ алга ташаад зөвшөөрч байтал.Улсын бүртгэлийн байгууллага нь танайх Баттулга гэж нэр өгөхгүй ээ. Эрдэнэ гэдэг нэр өг гэж байгаатай адил юм болоод байна.

-Тэгэхээр УДШ эрх баригч намын талд үйлчилж байна гэж харж байна уу?

-Аль эрт шийдэгдчих байсан намын даргын асуудлыг хойшлуулж байгаа нь УДШ. Бидний хүргүүлсэн намын дүрмийн дагуу албан ёсны хүсэлтийг үгүйсгэж буй хэрнээ хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг дэмжээд нь байгаа нь үүнийг нотолж байна. АН-ын хувьд УДШ-ийг хүндэтгэж үзээд удаа дараа материалаа хүлээлгэж өглөө. Өмнө нь 2021.11.05-нд хийсэн Онц их хурлаараа МУ-ын 21 аймаг, 9 дүүргийн намын дарга нар Монгол Улсын газрын зураг дээр албан ёсны тамгаа дараад, гарын үсгээ зураад УДШ-д хүргүүлж байхад түүнийг бүртгэж авахгүй байна гэдэг нь УДШ эрх баригч намын талд үйлчилж байгаа нь ойлгомжтой юм.

Сая ч мөн адил аймаг, сум бүрийн намын дарга нар тамгаа дарж, гарын үсгээ зурсан.

Хэрвээ УДШ Ардчилсан намаас өгсөн хүсэлтийг хүлээн авахгүй бол Ардчилсан намын гишүүдийн зүгээс томоохон эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    А.АРИУНЗАЯА: Иргэд эхлээд НДШ-ээ бүтэн төлнө, дараа сард нь 50 хувийг нь буцаан олгоно

    А.АРИУНЗАЯА: Иргэд эхлээд НДШ-ээ бүтэн төлнө, дараа сард нь 50 хувийг нь буцаан олгоно