Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, тэдний хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар хөндсөн юм. Түүнчлэн дээрх зорилтуудыг биелүүлэхийн тулд төр болон төрийн бус байгууллагууд уялдаа холбоотой, нягт хамтран ажиллах хэрэгтэйг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.
Энэ үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хүүхдийн эрхийг хангахад нийслэл, орон нутгийн зүгээс баримталж буй бодлого, стратеги, төсөв, хүний нөөц, мэдээллийн ил тод байдалд анхаарч, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдалд шинэлэг гарц, шийдлийг эрэлхийлэн ажиллаж байна. Цаашид эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоог идэвхжүүлэн, санал санаачилгатай ажиллах шаардлагатай” хэмээсэн юм.
Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Н.Мөнхнасан “Зөвхөн төр, эсвэл төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дангаараа ажиллаад асуудлыг бүрэн шийдвэрлэж хүчрэхгүй. Тиймээс хүүхдэд тулгарч буй эрсдэлийг бууруулж, тэднийг хамгаалахын тулд бүгд нэгэн үзүүрт сэтгэлээр асуудалд хандъя” хэмээн уриаллаа.


Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан санал, шийдэл, зөвлөмжүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд тавдугаар сарын 16-нд болох нэгдсэн зөвлөгөөний Ажлын хэсэгт хүргүүлэх юм.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
