Өмнөговь аймгийн хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулан ажилладаг Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын өдрийн баярын хурал боллоо. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн салбарын бодлогыг нутаг орондоо чанар хүртээмжтэйгээр хэрэгжүүлэн ажиллахын төлөө гар бие оролцож, иргэдийн ажил эрхлэлт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа салбарын шилдгүүдийн шагнаж урамшуулаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам “Халамжаас-Хөдөлмөрт” зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд аймгийн ХХҮГ хийсэн ажил үйлсээрээ “2021 оны тэргүүний хамт олон”-оор шалгарсан амжилттайгаар салбарын баярын өдрөө угтаж байна.
Эрхэм гишүүдээ УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Анхааралтай сонсох хэрэгтэй байна. Баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд үнэ өсөө...
© 2013-2021