Д.Сумъяабазар: Нийтийн эзэмшлийн талбайг зориулалтын бусаар ашиглахыг хориглож, зөрчвөл хатуу арга хэмжээ авна

Д.Сумъяабазар: Нийтийн эзэмшлийн талбайг зориулалтын бусаар ашиглахыг хориглож, зөрчвөл хатуу арга хэмжээ авна

     Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахимаар зохион байгууллаа.

Хотын дарга өнгөрсөн долоо хоногийн зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 88.1 хувьтай байжээ.

Нийслэлчүүдийн 78.3 хувь нь бүрэн тундаа хамрагдлаа

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 53515 болоод байна. Гэрийн тусгаарлалтад батлагдсан 4909 хүн бий. Ойрын хавьтал 8783 хүн байгаа. 24 цагийн хугацаанд гурван хүн нас барж, нийслэлийн хэмжээнд нас барсан хүний тоо 287 боллоо. Нийслэлийн хэмжээнд I тунд хамрагдалт 99.8, II тунд хамрагдалт 78.3 хувьтай байна” хэмээн ярилаа. Мөн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун зургаан чиглэлээр хяналт, шалгалт хийсэн талаараа танилцуулсан юм. Үерийн далан, сувгийн ашиглалтын байдалд шалгалт хийхэд үерийн аманд 2356 айл, 315 аж ахуйн нэгж байгууллага байна. Эдгээрт албан шаардлага хүргүүлжээ.

Хувийн сургуулиудад биеийн тамирын талбайтай байх шаардлага тавьж байна

Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамир, спортын талбайг стандартын дагуу тохижуулах, аж ахуйн нэгжид олгосон газруудыг судалж, сургуулийн эзэмшил газарт нь буцаах, дүгнэлт гаргаж, танилцуулах ажлын талаар НЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү мэдээдлэл өглөө. Тэрбээр “Нийслэлд 275 сургууль байгаагаас төрийн өмчийн 148, төрийн бус өмчийн 127 сургууль байна. Гаднаа спорт талбайгүй 161 сургууль байгаагийн 52 нь төрийнх, 109 нь хувийнх” хэмээн танилцуулсан бол Нийслэлийн Спорт хорооны дарга Ж.Ганболд “Сургуулиудын биеийн тамирын талбайг газар дээр нь шалгаж байна. Өнөөдрийн байдлаар 11 сургуулийн биеийн тамирын  талбайн газар маргаантай байгаагаас хоёр нь шүүхийн шатанд яваа. Үлдсэн есөн сургууль аж ахуйн нэгж хоорондын маргаантай байна. Тухайлбал, хөл бөмбөгийн талбайд дулааны шугам татчихаад эргэж засаагүй асуудал байгаа” хэмээн ярилаа. Хувийн сургуулиуд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг учраас олонх нь биеийн тамирын талбайгүй байдаг. Иймд биеийн тамирын талбайтай байх шаардлага тавьж байгааг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийтийн эзэмшлийн талбай, газар, ногоон байгууламжийг зориулалтын бусаар ашиглахыг хориглож, нүдний цөцгий мэт хайрлаж, зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна” гэлээ.

125 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийээр төлөвлөсөн

Хашаа, хайс цэгцлэх, орц, гарц гаргах ажлын хүрээнд тухайн газрын зөрчлийг арилгасны дараа орчны зам засвар, тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлуудын талаар Улаанбаатар зам засвар арчлалтын газрын дарга Б.Галхүү танилцуулсан. Тэрбээр “599 тэмдэг шинээр суурилуулсан. Үнэ 40 хувиар нэмэгдсэн. 30 мянган ам метр замын нөхөөсний ажил хийнэ” хэмээн танилцууллаа. Хотын дарга иргэдийг бухимдуулсан, дутуу ажил хийж болохгүй гэдгийг сануулсан юм. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн талбайг нөхөн сэргээх ажлын явцын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Тендер зарлаж, хоёр компани оролцсон ч шаардлага хангахгүй байсан учраас цуцалсан. Энэ долоо хоногт дахин зарлана. Нөхөн сэргээх ажлууд эхэлсэн. Энэ жил 125 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн” гэсэн юм. Мөн Улаанбаатар хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тогтоолгох Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Гудамж, талбайд хогийн  сав нэмж байршуулж, эзэнжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг өглөө. Тодруулбал, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүрэг тус бүр сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов. Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгалаа. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хогийн сав нэмж байршуулж, хулгайд болон эвдэж гэмтээхээс сэргийлж эзэнжүүлэх, хог хаягдлыг хаяхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалах, цэвэрлэх ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болгосон.  Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургадугаар сарын 9-нд болно. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг сайтар хангахыг даалгалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Энхсаран сувиллын талаар “Шүгэл үлээсэн” Д.Мөнхбатын Зөрчлийн хэргийн шүүх хурал өнөөдөр болно

    Энхсаран сувиллын талаар “Шүгэл үлээсэн” Д.Мөнхбатын Зөрчлийн хэргийн шүүх хурал өнөөдөр болно