Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд “Богдын даваа уруудах замд машин шатаж байна” гэсэн мэдээллийг зургадугаар сарын 01-ний 18.50 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу очиж шалгахад 30 настай эрэгтэй, 28 настай эрэгтэй хоёр хүн Toyota Prius-30 маркын тээврийн хэрэгсэлтэй шатаж нас барсан байжээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
