Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?

Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?

"Нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ.

Хүн анх үүссэн цагаас эхлээд төрт улсууд байгуулагдсан, нийгмийн анги давхраа бий болсон гэх мэт ямар ч улс төрийн дэглэм, нийгмийн байгууллын үед “ашиг сонирхол” хэмээх ойлголт бүх л түүхэн үйл явдал хийгээд одоо үүсэн бүрэлдэж буй хөгжингүй нийгэмд ч орхиж болохгүй, анхаарал татсан, чухал элемент болж оршин тогтносоор байна.  “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т тус тус зааснаар:

Ашиг сонирхол бүхий зорилтот мэдээллээс сэтгэлзүйгээ хамгаалах аргууд –  updown.mn

· “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг;

· “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг ойлгоно.

Иргэд төрийн байгууллага, албан тушаалтнаас шударга байдал, ёс зүй, хууль дээдлэх зарчим бүхий төрийн үйлчилгээг шаарддаг. Тиймээс төрийн албан хаагч бол нэг талаас төрийн, нөгөө талаас иргэдийн итгэлийг хүлээдэг билээ. Харин төрийн албан тушаалтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг ашиг сонирхлын зөрчлийн олон хэлбэрүүдээс ангид байлгах нь нэн тулгамдсан асуудлын нэг юм. Төрийн албан тушаалтнууд албаны эрх мэдлээ олон нийтийн эрх ашгийн төлөө бус харин өөрийн болон өөрийн гэр бүл, ах дүү, найз нөхдийн төлөө урвуулан ашиглаж байгаа олон жишээ, баримт бидний дунд ам дамжин яригдсаар байдаг.

АТГ - Хувийн болон нийтийн ашиг сонирхол - YouTube


төр
Гадаадын улс орнууд ч мөн адил өсөн нэмэгдсээр байгаа авлигын асуудлаа “төрийн эрх мэдлийг төрийн албан хаагч өөрийн ашиг сонирхолд урвуулан ашиглах” буюу төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчилтэй холбон тайлбарладаг.

Ашиг сонирхлын зөрчил гэдэгт төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх албаны чиг үүрэгтэй нь харшлахыг ойлгоно. Ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийж, өөрийн болон төрийн байгууллагынхаа нэр хүндийг эрсдэлд оруулахгүй байх нь төрийн албан тушаалтнуудад тавигдаж байгаа нэн чухал шаардлага билээ.

Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод 2005 оны 4 дүгээр сарын 29-нд нэгдэн орсон. Энэхүү конвенцоор ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгон хэрэгжүүлэх амлалт авч, энэ зорилтынхоо хүрээнд 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг батлан, хэрэгжүүлж байна.

Тэгвэл “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар ашиг сонирхлын зөрчил гэдгийг “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал” хэмээн тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн хувьд нэг талаас олон нийтийн эрх ашигт үйлчлэх үүрэг, нөгөө талаас хувийн сонирхол хоорондоо зөрчилдөхийг ашиг сонирхлын зөрчил хэмээн ойлгож болно.

судалгаа


ОХУ-ын эрдэмтэн, доктор (Sc.D) В.Н.Борков “Албан тушаалын гэмт хэргийн зүйлчлэл” нэг сэдэвт бүтээлдээ “Нийтийн болон төрийн албанд хувийн ашиг сонирхлыг илүүд үзэхгүй байх, албан тушаалаа урвуулан ашиглахыг таслан зогсоох, тэрхүү нийгмийн харилцааны арга хэлбэрийг нээн илрүүлэх хэрэгтэй” гэж дурдсан байдаг. Мөн тэрээр албан тушаалтны бүрэн эрх нь “төр засаг болон бусад субъектийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа өөрчлөгдөхөд удирдлагын шийдвэр гаргах, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх хууль зүйн үндсэн үйл ажиллагаагаар илэрдэг” гэж үзсэнээс харвал аливаа төрийн албан хаагч төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч мөн бөгөөд гагцхүү энэхүү үйл ажиллагаандаа хувийн ашиг сонирхлыг хойш нь тавьж хууль ёсыг дээдлэн сахиж, төрд өргөсөн тангарагтаа хоёргүй сэтгэлээр зүтгэх нь чухал юм.

Авлига


Сүүлийн жилийн судалгаанаас харвал, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан, тухайн гэмт хэрэгт хохирлын хэмжээ шаардахгүй болсноор тоон үзүүлэлт даруй өссөн байна. Энэ нь нэг талаараа өмнө үйлдэгдэж байсан, гэмт хэрэгт тооцогддоггүй байсан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, бага хэмжээний хээл хахуулийн гэмт хэргийг илрүүлж, түүнээс урьдчилан сэргийлж болох сайн талтай боловч, нөгөө талаасаа, төрийн тусгай болон, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтны үйлдлүүд дээр хэт их анхаарал төвлөрүүлснээс төрийн улс төрийн болон, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнуудын холбогддог өндөр түвшний авлига, албан тушаалын гэмт хэргүүд дарагдах, илрэхгүй байх асуудал үүсэж болзошгүй юм.

Монгол Улсын Их хурлаас төрийн албыг бэхжүүлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулах талаар олон талт арга хэмжээ авч, “Төрийн албаны тухай хууль”-ийг 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх удаа, 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2 дахь удаагаа, 2017 оны 12 дугаар сарын 17-ны шинэчлэн баталснаар төрийн ангилал, зарчим, албан тушаал, түүнд тавигдах шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахаар хуульчилсан.

Гэвч манай улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн бүтцэд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг тодорхой хувийг эзэлж үүний улмаас нийгэмд учруулах хор уршиг, хохирлын хэмжээ буурахгүй байна.

Төрийн аливаа албан хаагч төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахдаа хувийн эрх ашиг буюу ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж чадахгүй байгаагийн улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдэх, өсөн нэмэгдэх үндсэн шалтгаан болж байгаа юм.

Олон улсын "Транспаренси Интернэшнл" байгууллагаас гаргадаг "Авлигын төсөөллийн индекс"-ийн 2017 оны судалгаагаар Монгол Улс 36 оноо авч 103 дугаар байранд эрэмбэлэгдсэн. Хэдийгээр өмнөх оныхоос ухарсан үзүүлэлт ч, шинээр дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хууль дахь авлига, албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага нэмэгдсэнээр яваандаа энэ гэмт хэргийн үзүүлэлт буурна гэж үзэж байна.

Гэвч тус гэмт хэрэгт хариуцлага хүлээх субъектийн хувьд өөрчлөлт орж, нэлээд өргөн цар хүрээг хамрах болсонтой холбогдуулан гэмт хэргийн статистикийн хувьд ойрын хугацаанд өсөн нэмэгдэх дүр зураг харагдаж болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хөвсгөл нуураа хамгаалах ажил үргэлжилнэ

    Хөвсгөл нуураа хамгаалах ажил үргэлжилнэ