Л.ХАЛТАР: Зам, тээврийн салбарыг залуус түүчээлж байна

Л.ХАЛТАР: Зам, тээврийн салбарыг залуус түүчээлж байна

   Зам, тээврийн залуучуудын зөвлөлийн хэлэлцүүлэг, зөвлөгөөн /2022.06.03/ боллоо. Үйл ажиллагааг Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зам зөвлөлийн тэргүүн Ш.Нямсүрэн нээв.

    Түүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зөвлөгөөнд оролцогчдод хандан үг хэлсэн юм. Тэрбээр “Зам, тээврийн салбар дахь төмөр зам, нисэх, авто тээвэр, авто зам, далайн тээврийн хүний нөөцийг залуус та бүхэн түүчээлж байна. Түүнчлэн энэ салбарт залуу насаа зориулж, хөгжилд нь томоохон хувь нэмрээ оруулсан ахмад үедээ ч бас талархахгүй өнгөрч болохгүй. Түүхийн үүднээс ч 1921 оны ардын хувьсгалыг Д.Сүхбаатар жанжин тэргүүтэй 20 гаруй насны залуус хийсэн. 1990 оны ардчилсан хувьсгалд залуучууд манлайлсан. 1939, 1945 оны эх орны чөлөөлөх дайны төгсгөлийг зөвлөлтийн дайчидтай монголын залуус өндөрлүүлсэн. Атар газрыг эзэмшүүлэх аяныг монголын залуучууд манлайлан эхлүүлсэн. Эрдэнэт, Дархан гээд аж үйлдвэрийн томоохон хотуудыг Монгол залуус барьж байгуулж, суурьшлийн томоохон бүс болгосон. Бүх том бүтээн байгуулалтын эхлэл нь залуучууд. Ирээдүйн зуун жилийн эхлэл нь та бүхэн. Сансрын нисгэгч, нислэгийн инженер, хошууч генерал Ж.Гүррагчаа гуай гуч гаруйхан настайдаа Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Ази тивийн хоёр дахь нисгэгч болж байлаа. Яг үүн шиг зам, тээврийн салбарыг  залуус та бүхэн түүчээлж, цар тахлын нэн хүнд нөхцөлд ч үүрэгт ажлаа сайн биелүүлсэнд салбарын сайд болон хувийнхаа зүгээс талархаж буйгаа илэрхийлье. Тээвэр бол хүний анхдагч хэрэгцээний нэг мөн гэдгийг бид цар тахлын хүнд үед сайн ойлгосон. Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулсан төмөр зам, гадаадад байсан улсынхаа иргэдийг, эм эмнэлгийн хэрэгсэл, вакциныг шуурхай тээвэрлэн авчирсан нисэхийн салбар, Монгол Улсынхаа төрийн далбааг түрээслэн аялуулж улсынхаа төсөвт хөрөнгө оруулсан далайн тээвэр, Европ тив, улс хоорондын тээвэр хийсэн авто тээвэр, цар тахал гэж хойш суугаагүй авто замчин залуус, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, оролцогч та бүхэндээ, ажлын өндөр амжилт хүсье” гэв.

Мөн Зам тээврийн салбарын залуучуудыг хөгжүүлэх, салбарын хөгжлийн бодлогод залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын бүтээлч сэтгэлгээг дэмжих замаар байгууллагын хөгжлийг түүчээлэхэд дэмжлэг үзүүлэх, зам тээврийн салбарын залуучуудыг эвлэлдэн нэгдэх, хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Зам тээврийн залуучуудын хөгжлийн зам зөвлөл хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Түүнчлэн эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэл гаргаж, салбарын хөгжилд өндөр хувь нэмрээ оруулсан нэр бүхий хүмүүсийг салбарын шагналаар шагнав.

Үргэлжлүүлэн  “Автотээврийн салбарын цахим хөгжил”, “Төмөр замын бүтээн байгуулалт ба залуучууд”, “Автозамын шинэчлэл хөгжил”, “Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн бодлого”, “Залуусын хөгжил ба цахим шилжилт” сэдвүүдийг хөндөж холбогдох газрын удирдлага, мэргэжилтнүүд оролцон тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож гарсан шийдэл, дүгнэлтээ Төрийн нарийн бичгийн даргад гардуулан өгөв.

Зам, тээврийн салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл нь салбарынхаа хөгжлийн шийдэл, гарцыг оновчтой тодорхойлох, шаардлагатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой тул тус  хэлэлцүүлгийг “Асуудалд шийдэл байдаг” уриан дор зохион байгуулав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын “АВЛИГЫН ХЭРЭГ”-ийг дахин шалгая!

    Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын “АВЛИГЫН ХЭРЭГ”-ийг дахин шалгая!