Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Уулзалтад Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн яамны Латин Америк, Африк, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Элчин сайд Аудриус Брюзга ирж, яриа хэлцэл хийлээ.
Хоёр тал харилцан айлчлал хэрэгжүүлэх, Монгол, Литвийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх, соёл, боловсрол, тээврийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахаар талууд тохиролцов.
Мөн хоёр тал харилцан Өргөмжит консул томилох нь харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад чухал гэдэгтэй талууд санал нэгдэж, энэ чиглэлээр ойрын хугацаанд тодорхой шийдвэр гаргана гэдгээ илэрхийллээ.
Эрхэм гишүүдээ УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Анхааралтай сонсох хэрэгтэй байна. Баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд үнэ өсөө...
© 2013-2021