Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй өсөлтөөс эхлээд рестораны меню гээд орчин үеийн өдөр тутмын амьдралд шаардлагатай бүхий л үйлдлийг ухаалаг утсаараа дамжуулан гүйцэтгэх бүрэн боломжтой болсон.
Уг төсөл нь сургууль, эмнэлэг, цагдаагийн байгууллага, худалдаа, үзвэр үйлчилгээ, яамд, тамгын газар, дотоодын болоод олон улсын сүлжээ бизнес зэрэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн байгууллагын байршил, үйл ажиллагааны чиглэлийн талаар гэрэл зураг бүхий дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан нэгдсэн санг үүсгэж, нийслэлийн иргэдэд ойлгомжтой, нэгдсэн мэдээллийг төвлөрүүлж, хүргэх зорилготой. Өөрөөр хэлбэл, нэгдсэн санд бүртгүүлснээр иргэд таны эрхэлж буй бизнесийн мэдээллийг илүү хялбар, ойлгомжтой байдлаар хүлээн авах боломжтой болох юм. Түүнчлэн бүртгүүлэхэд иргэд, аж ахуйн нэгжээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй гэдгээрээ онцлогтой.
Иймд иргэн та доорх холбоосоор зочлон өөрийн эрхэлж буй бизнесээ бүртгүүлэн, илүү олон хүнд танигдах боломжтой юм. Нээлттэй, ажилсаг, нүүдэлчдийн нийслэл шинэ Улаанбаатар хотыг хамтдаа бүтээхийг урьж байна.
Бүртгэл: www.cityofnomads.mn
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
