Өлгийчүүд нартай, хуртай Үндэсний сурын мэргэн, гоц харваач, онч харваачтай, заан цолтой сайхан наадлаа

Өлгийчүүд нартай, хуртай Үндэсний сурын мэргэн, гоц харваач, онч харваачтай, заан цолтой сайхан наадлаа

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жил,   Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 82 жилийн ойн Үндэсний их баяр наадам нартай, хуртай сайхан өндөрлөлөө. Энэ жил наадамчин олон аймгийн төв талбай, төв цэнгэлдэх хүрээлэн болон морь барианы газарт наадлаа.

Баян-Өлгий аймгийн алдар цуутай эрхэм хүндтэй хүмүүс болон шилдэг сурагч мөнх хөх тэнгэртээ Монгол улсынхаа төрийн далбааг өргөн мандуулж, аймгийн цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал зохион байгуулан, Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлж, аймгийн Засаг дарга Д.Бауыржан Өлгий нутгийн зон олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүлснээр нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэлсэн юм. Нар хур тэгширсэн, налгар өдрүүдэд хүчит бөхөө барилдуулж, хурдан морьдоо уралдуулж, сур, шагайгаа харваж цэц мэргэнээ сорин,  “Айтыс” буюу харилцаа дуугаар  мэргэн ухаан, авхаалж самбаагаа сорьж, шүлгээ зохиож домбордож дуулан өрсөлдөж, “Кыз куар” буюу үндэсний хувцсаар гоёсон охид, хөвгүүд  наргиж уралдан, “Көкпар” буюу эр зоригт эрчүүд нь тулам булаалцаж хүчээ сорин, гайхуулж наадав.

Түүнчлэн Буянт сумын уугуул Тагнуулын ерөнхий газар, Эрч спорт хороо, Өлгий нутгийн хөгжлийн зөвлөл, Өндөр уртын буян компаний харваач Монгол улсын Гарамгай харваач Төхөөний Очироо Үндэсний Их баяр наадмаар 40 сумандаа 39 онож түрүүлэн Монгол Улсын Мэргэн цолны болзол биелүүлж төрөлх Буянт сумынхаа 80 жилийн ойд том бэлэг барьж нутгийн зон олноо баярлуулав.

Харин 40 сумнаас 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн Өлгий сумын харьяат, Цагдаагийн ерөнхий газар, “Хүч” спорт хороо, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын харваач, спортын мастер Батсүхийн Энхтүвшин-д “Улсын гоц харваач” цол хүртсэн бол 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Өлгий сумын харьяат, Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хорооны харваач, спортын мастер Нармандахын Алтантулга-д “Улсын онч харваач” цол хүртэж Өлгийчүүдийг баярлуулсан юм.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын сурын харваа өрсөлдөөнтэй болж Баян-Өлгий аймгийн харваачид түрүүлж, шинэ цолтнууд олноор төрөн манай аймгийн харваачид онцгой наадсан юм.

Мөн Үндэсний их баяр наадмын улсын зүлэг ногоон дэвжээнээс Улаанхус сумын харьяат, Улсын начин Бердимуратын Серик уран мэхээ уралдуулж Дорнод аймгийн улсын заан Д.Анараар долоо давж, Улсын Заан цол хүртэж Өлгийчүүдийн зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх барилдаан үзүүлж, наадамчин олны магнайг тэнийлгэсэн юм.

Монгол хүн дурсамж ярих хүрэхээр тэр жилийн наадмаар гэж ярих нь их. Энэ жилийн наадам ирэх жил хүртэл ярих сонин сайхан ихтэй, наадамчин олон сэтгэл дүүрэн, хүн бүрийн сэтгэлд гүн сэтгэгдэл төрүүлэхүйцээр үнэхээр сайхан болсон гэж наадамчин олон ярилцацгаав. Аймгийн баяр наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулсан аймгийн Засаг дарга, ЗДТГ, салбар комиссынхонд нутгийн ард иргэд талархал илэрхийлэв. Учир нь аймгийн Засаг дарга Д.Бауыржан ард түмэнд ээлтэй хэд хэдэн шийдвэр гаргасан бөгөөд энэ ч иргэдэд тусаа өгсөн юм. 07 дугаар сарын 9-ний өдөр ард иргэдэд аймгийн төв талбайд наадмын хуушуур болон нийтийн хоол хийх, худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлж, худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс ямар нэгэн түрээсийн төлбөр авахгүй гэсэн нь иргэдэд нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлсэн юм. Мөн баяр наадмын өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэн болон морь барианы газарт иргэд автомашины тусгай зөвшөөрөл авахгүй гэсэн нь дарга ч бай, иргэн ч бай бүгд адилхан эрх үүрэг эдлүүлсэн юм.

Түүнчлэн аймгийн төв талбайд “Үндэсний хувцас” шалгаруулах уралдаан зохион байгуулж, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, аймагт маань хүрэлцэн ирсэн жуулчид, зочин гийчдэд үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцсыг сурталчлан таниулах зорилготой  зохион байгууллаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Шинэ театр албан ёсоор нээлтээ хийлээ

    Шинэ театр албан ёсоор нээлтээ хийлээ