Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, 2 асуудлыг хэлэлцэв

Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, 2 асуудлыг хэлэлцэв

Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук  “08-р сарын 01-ний шөнө буюу 23:00 цагт Нэгдсэн эмнэлэгт тарваганд хазуулсан 39 настай, эрэгтэй яаралтай тусламжийн тасагт ирж анхны тусламж авсан бөгөөд түүнийг тарваган тахлын шинж тэмдэгтэй гэж үзэн тусгаарлан эмчилж эхэлсэн бөгөөд сэжигтэй тохиолдол гэж үзэн аймгийн Зоонозын өвчин судлалын төвт мэдэгдсэн байгаа. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал сайжирч, хэвийн байгаа” гэдгийг мэдээллээ.

          Дараа нь Зоонозын өвчин судлалын төвийн дарга Ч.Үржих мэдээлэл өгөв. Тэрбээр “Дээрх өвчтөнөөс 4 төрлийн дээж авч шинжилгээг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид хийж байна. Мөн өвчтөний хөөмийн арчдас, булчирхайн шүүдэс, цусны ийлдэс зэрэгт Тарваган тахлын түргэвчилсэн оношлуур тестээр шинжилгээ хийж үзэхэд тарваган тахлын өвөрмөц эсрэг төрөгч илрээгүй сөрөг гарсан. Гэхдээ нян судлалын шинжилгээ үргэлжилж байна. Сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал 6 хүн байгаа бөгөөд өвчтөний гэрт тусгаарласан байгаа гэв.

           Мөн энэ үеэр Засаг дарга Д.Бауыржан “Өнгөрсөн хугацаанд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын ТТЭСЭШХ, Горный Алтай мужийн ТТЭСС-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг манай аймгийн голомтот нутгуудад тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил, хүн амын халдварлах эрсдэлийг тогтоох зорилгоор тандалт судалгааг хийсэн тухай дурдаж, судалгаагаар тахлын байгалийн голомт идэвхжиж, тархвар судлалын өндөр эрсдэлтэй байгааг тогтоосон гэдгийг” онцлон сануулав.

ТАРВАГАН ТАХЛЫН ГОЛОМТТОЙ, ЭРСДЭЛТЭЙ БҮС НУТГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭНЭ ДОЛОО ХОНОГООС ЭХЛЭН ЭРЧИМЖҮҮЛНЭ

      Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Онцгой комисс тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс /2022.08.03/ эхлэн 45 хонгийн аян өрнүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийг гаргаж, тус захирамжийн хүрээнд Өлгий сумын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд болон тахлын байгалийн голомтод бүсүүдэд хөдөлгөөнт эргүүл гаргаж хяналт шалгалт хийхээр болов. Хяналт шалгалтын явцад тарвага агнах зорилгоор буу авч явсан, тарвага агнахыг завдсан зөрчлүүдийг илрүүлэн таслан зогсоох, зөрчил гаргасан иргэдэд тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллахаар боллоо.

Иргэдэд анхааруулан мэдээлэхэд хууль бус ан агнуурын асуудал маш их байгаатай холбогдуулан ялангуяа тарваган тахлын голомтод эрсдэлтэй бүс нутгуудад хяналт шалгалтын үйл ажиллагааг энэ долоо хоногоос эхлэн эрчимтэй зохион байгуулахаар болов.

     Манай аймагт тарваган тахлын идэвхжил маш өндөр байгаа бөгөөд тарваган тахал өвчний улиралчлалтай холбоотойгоор иргэд голомтот бүс нутагт амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авахаас заавал татгалзаарай хэмээн аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс анхааруулж байна.

Түүнчлэн аймгийн Онцгой комиссын дарга “Монгол Улсад КОВИД-19 цар тахлын омикрон BA.4 and BA.5 хувилбарын тархалт сүүлийн үед нэмэгдэж, ковидоор халдварлагсад түүний дотор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо өсч буйтай холбогдуулан урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч ажиллах шаардлагатай гэдгийг онцолж, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчукээс ковидын талаарх мэдээллийг сонсов.

      Тэрээр өнөөдрийн байдлаар Ковидын PCR шинжилгээнд 2000 гаруй хүн хамрагдсан бөгөөд 84 хүний шинжилгээ эерэг гарсан байна. Иргэдийн дунд ханиад томуу их дэгдэж, өвчлөл нэмэгдэж байна. Энэ нь ковид байх магадлалтай.  Иймд Ковидын нөхцөл байдал хүндэрсэн үед эрчимт эмчилгээний хүрэлцээ чухал байдаг учраас  эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна гэлээ.

      Ингээд аймгийн Онцгой комисс Ковидоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч ажиллахаар болж нэн тэргүүнд хэвтэн эмчлүүлэх 30 орыг дэлгэж бэлтгэхээр болсон ба эмийн нөөц,  эмнэлгийн хэрэгслээр хангахад анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов. Түүнчлэн  удахгүй хичээл эхлэхтэй холбогдуулан КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хичээл сургалтын бэлэн байдлыг хангахыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд үүрэг болгохоор шийдвэрлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ

    Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ