Үндэсний хэмжээний, туршлагатай компаниуд оролцсоноор гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эрчимжиж байна

Үндэсний хэмжээний, туршлагатай компаниуд оролцсоноор гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эрчимжиж байна

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд энэ онд хийж хэрэгжүүлж буй ажлын явц ямар байна вэ?

-Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил нийслэл Улаанбаатар хотод 2013 оноос эхэлсэн. 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 57 хэсэгчилсэн талбайд 43 төсөл хэрэгжүүлэгч төсөл хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд 2519 айл газраа чөлөөлж, 12 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, гэр хорооллын 5000 гаруй /5182/ янданг буулгасан. Түүнчлэн төслийн хүрээнд нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж байгуулан ашиглалтад оруулсаар байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд жилд дунджаар 1500 айлыг орон сууцанд оруулдаг байсан бол 2021 оноос эхлэн дэд бүтцийн хүрээнд олон арга хэмжээ хэрэгжүүлж энэ жилээс эхлэн 5-6 мянган айлыг орон сууцтай болгохоор төлөвлөөд ажиллаж байгаа.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд жилд дунджаар 13-14 мянган айлын орон сууц ашиглалтад ордог. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 7300 айл шинээр орон сууцанд ороод байна. Оны эцэс гэхэд 15 мянган орон сууц ашиглалтад орохоор байгаа.

-Газраа чөлөөлж буй айл өрхүүдийг орон сууцанд оруулах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ. Газраа чөлөөлсөн ч байрандаа орж чадаагүй хохирсон иргэдийн асуудлыг шийдсэн үү?

-Өнгөрсөн хугацаанд газраа чөлөөлсөн айлуудыг түр суурьшуулах байранд түрээсийн мөнгийг нь өгөөд байр орон сууцыг нь баригдаж дуустал хүлээдэг байсан. Өнгөрсөн жилээс дахин төлөвлөлтийн ажилд оролцож байгаа барилгын компаниудын хувьд айл өрхүүдээс газрыг нь үнэ тохиролцон худалдаж авах, эсвэл эхэлж барьсан орон сууцандаа шууд оруулах хоёр хэлбэрээр асуудлыг шийдэж байгаа. Ийнхүү бэлэн мөнгө болоод бэлэн байр олгох болсон нь иргэд хохирохгүйн дээр дахин төлөвлөлтийн ажил хурдацтай урагшлах боломж олгож байна. Нэг ёсондоо санхүүгийн чадавхтай, үйл ажиллагааны туршлагатай үндэсний компаниуд дахин төлөвлөлтөд орж ирэх болсон гэсэн үг. Тиймээс дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй явж байгаа.

Өнгөрсөн хугацаанд газраа чөлөөлсөн ч байрандаа орж чадаагүй 680 орчим айл  байсан. Эдгээр айл өрхийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг дарга бодитой шийдвэр гаргасны үр дүнд 500 гаруй айлын орон сууцанд нь оруулсан. Одоо 100 орчим айлын асуудал шийдлээ хүлээж буй юм. Хохирсон айлын асуудлыг энэ ондоо шийдэхээр компаниуд ажилдаа ороод байгаа. Нийслэлийн зүгээс дээрх гурван байршилд дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэхээр ажиллаж байна.

-Дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны хорооллууд баригдаж байгаа. Нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Орон сууц шинээр барьж буй компаниудын хувьд 70:30 харьцааг баримтлахыг шаардаж байгаа. Нийт талбарынхаа 70 хувьд орон сууц барьж, үлдэж буй 30 хувьд ногоон байгууламж байгуулах ёстой. Дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй хорооллуудын хувьд 50:50 харьцаатай байхаар зураг, төслийг гаргаж байгаа. Сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийг ч зэрэг шийдэж байгаагаараа давуу талтай. Сургууль, цэцэрлэг, нийгмийн дэд бүтцийг улс, нийслэлийн төсвөөс санхүүжүүлж байгаа. Энэ онд нийслэлд дөрвөн сургууль, зургаан цэцэрлэгийг орон сууцны барилгатайгаа зэрэгцүүлэн барьж байгуулж байна.

-Гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд гурван байршилд хэсэгчилсэн дэд бүтцийн асуудлыг шийдсэн. Ингэснээр тухайн бүсэд хаус хороолол барих боломж бүрдэнэ гэсэн үг. Эхний жишээ бол Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд хийгдсэн үйлчилгээний төв байгаа. Нийтдээ 300 айлыг холбоно гэж тооцоод дэд бүтцийг гудамжуудад татсан. Одоогийн байдлаар 150 айл холбогдоод байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд Шадар сайд орон нутгийн удирдлагуудад хугацаатай үүрэг өглөө

    Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд Шадар сайд орон нутгийн удирдлагуудад хугацаатай үүрэг өглөө