• 0
  • 1239

3-хан настай тархины саажилттайгаа тэмцэгч Батбилэг хүүд тусалцгаая

      Билли буюу (Батбилэг) одоо 3 настай. Тэр хамгийн гайхалтай, найзархаг найрсаг, хөгжилтэй, хайраар дүүрэн, сайхан инээмсэглэдэг, ухаантай, амьдралд хайртай бяцхан хүү. Билли бас тархины саажилттайгаа тэмцэгч “Мундаг” хүү, “Дайчин” хүү юм. Монголчууд та бүхэнд энэ бяцхан хүүд тусалж, сайхан сэтгэлээ илгээж, тусламжийн гараа сунгахыг хүсье. 

"Миний хүү 2 настайдаа албан ёсоор “Тархины саажилт” гэсэн онош авсан. Түүнийг 9 сартайд MRI хийлгэж хөдөлгөөний хоцрогдолд ороод байгааг нь мэдэж авсан. Тэр цаг үеэс хойш одоог хүртэл хөдөлгөөн засал, уламжлалт ардын эмчилгээ, усан эмчилгээ, бариа засал бүхий л сайн гэсэн эмчилгээнд хамруулж, хослуулж хийлгэсний үр дүнд Билли өнөөдөр мөлхдөг, өвдөг дээрээ явдаг тэр бүү хэл хүүхдийн машин дээр суугаад хоёр хөлөөрөө жийгээд хүссэн газартаа хүрдэг болсон. Гэвч өөрөө бие дааж алхаагүй байгаа юм. 
    Билли хэдий тархины саажилттай боловч маш ухаантай хүү. Оюуны хоцрогдолгүй, 9 сартайгаасаа эхлээд ааваа, ээжээ гэж хэлээд үеийн хүүхдүүдээсээ түрүүлж хэлд орсон. Англи цагаан толгойн дууг A-Z хүртэл дуулдаг, тоо тоолдог гээд их авьяастай. 
Цаг хугацаа өнгөрч Билли хүү ухаан суух тусам би яагаад алхахгүй байгаа юм бэ гэдэг хэцүүхэн асуултыг аав ээжээсээ асууж зүрхийг нь шархлуулах болж.
Ээж аав нь хүүдээ хамгийн сайн үр дүнтэй эмчилгээг хайхаа зогсоогоогүй. Дэлхийн түвшинд өндөр хөгжилтэй оронд хэрхэн эмчилгээ хийгддэг болохыг судалж SDR буюу Selective Dorsal Rhizotomy гэдэг нэртэй хагалгааны талаар мэдэж аван энэхүү хагалгааг шинжлэх ухаанд нэвтрүүлэн 30-аад жилийн туршлага хуримтлуулсан эмч (Dr. TS. Park), эмнэлэг (St Louis Children’s Hospital of Missouri, US)-тэй холбогдсоноор гайхамшигтай сайхан хариу авчээ. Билли хүүгээ өөрөө явдаг болно гэсэн хариуг авсан тэд хүүгийнхээ төлөө зориглоод бүхнийг хийхээр зорьж байна. Энэхүү хагалгаа нь Монгол Улсад хийгддэггүй учир Биллигийн гэр бүл АНУ-ыг зорих юм. Хагалгааг хийлгэх хамгийн тохиромжтой насыг 2-4 нас гэж үздэг. Учир нь чангарлаас болоод хүүхдэд буруу хэвшил, буруу дадал суугаагүй, мөн ясны бүтцэд нь өөрчлөлт ороогүй байдаг учир илүү үр дүнтэй байдаг талаар эмч анхааруулсан учраас тэдэнд бага хугацаа үлдээд байна. Биллигийн ээж аав элэг нэгт Монголчууд та бүхнээсээ хөөрхөн хүүгээ хөл дээрээ явдаг болоход нь туслаач гэж чин сэтгэлээсээ гуйж байна. 

Билли хүүд хөл дээрээ явдаг болоход эмчилгээний төлбөр болох  90,000.00 ам доллараа цуглуулахад нь та бүхэн туслаарай. 
Билли хүүгийн нэрээр элдэв хуурамч хаяг, дансаар хүмүүсийг хууран мэхлэх вий гэсэн үүднээс хандивыг зөвхөн дор дурдсан албан ёсны хаяг, дансаар хүлээн авах юм байна.
Хүлээн авагч : Батбилэг
ХААН банк: 5111577442
Худалдаа хөгжлийн банк: 404250524
Голомт банк: 2025120186
Хас банк: 5003757304
Төрийн банк: 341303448846

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төр.мн сайт "ШИЛДЭГ ДОНОР СУРТАЛЧЛАГЧ" байгууллагаар тодорлоо

    Төр.мн сайт "ШИЛДЭГ ДОНОР СУРТАЛЧЛАГЧ" байгууллагаар тодорлоо