Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта тэргүүтэй Италийн үндэсний судалгааны зөвлөл болон түүний дэргэдэх Хөгжлийн инновац ба үйлчилгээ судлалын институтийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Энэ үеэр талууд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, ногоон эдийн засгийг дэмжих зорилготой байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R /ариглая, ангилъя, ашиглая/ дадал буюу “3R4UB” төслийн талаар санал солилцов. Түүнчлэн талууд “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-д хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар боллоо. Төлөөлөгчид мөн тус төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгнө гэдгээ ч илэрхийлсэн юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжихөөр зорин ажиллаж буй энэ цаг үед байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах “3R4UB” төслийг 2024 он хүртэл хамтран хэрэгжүүлэх болсонд баяртай байна. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болсон ногоон хөгжлийг бий болгох, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах, улмаар байгалийн нөөцийг үр ашигтай ашиглахад чиглэсэн энэхүү төсөл нь хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд олон нийтэд хог хаягдлыг багасгах, зүй зохистой ангилан ялгах зэрэг зөв уриалгыг хүргэхэд чухал ач холбогдолтой. Иймд Хотын даргын хувьд бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байна. Мөн төсөл хэрэгжиж буй салбарт хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

Элчин сайд Лаура Ботта судалгаа болон түүнээс гарах дүгнэлт чухал хэдий ч үүнийг үр дүнтэй болгох гол хүчин зүйл бол бодлого, шийдвэр гэдгийг онцолж байв. “3R4UB” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг засварлаж байгаа юм. Мөн Хөгжлийн инновац ба үйлчилгээ судлалын институтийн зүгээс Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, тулгамдаж буй асуудал зэрэгт үндэслэн мастер төлөвлөгөө гаргана гэдгээ хэллээ.

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд Италийн төлөөлөгчдийн зүгээс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж, инженер, технологийн туслалцаа үзүүлэн, мэргэжил, арга зүйн төлөвлөгөө боловсруулах боломжтой гэсэн юм. Мөн Улаанбаатар хотын ойрын 30 жилийн инженер төлөвлөлтийн зургийг гаргах, инженерийн салбарт дэмжлэг үзүүлэх, хүний нөөц бэлтгэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэлээ.

Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 1.3 сая тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал бий болдог бөгөөд Улаанбаатар хот үүнээс 11.4 хувийг нь дахин боловсруулах хүчин чадалтай. Нийслэлд бүртгэлтэй нийт 34  хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгаагаас одоогийн байдлаар 14 байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр нь гол төлөв хуванцар болон бор цаасны дахин боловсруулалт хийдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийт нутаг дэвсгэрийн 11.7 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 7.9 хувь байна

    Нийт нутаг дэвсгэрийн 11.7 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 7.9 хувь байна