НЗДТГ ажлын байр нэмэгдүүлэх, гарааны бизнесийг дэмжих зэрэг чиглэлээр CU-тэй хамтран ажиллана

НЗДТГ ажлын байр нэмэгдүүлэх, гарааны бизнесийг дэмжих зэрэг чиглэлээр CU-тэй хамтран ажиллана


НЗДТГ нь СU сүлжээг эзэмшигч “Премиум Групп” ХХК-тай нийслэлийн хүн амыг эрүүл хүнсээр хангах, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжихэд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Мөн хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжихэд анхааран ажиллах юм. Энэ хүрээнд НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, “Премиум Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганболд нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Санамж бичгийн хүрээнд CU сүлжээ дэлгүүртэй зургаан чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Тус дэлгүүр нь Улаанбаатарт олон салбар дэлгүүрээр үйлчилгээ үзүүлж, шинэ үйлчилгээний соёлыг нэвтрүүлсэн. Хүнсний аюулгүй байдлыг хангаж, нийгмийн асуудалд хариуцлагатай хандан ажиллаж байгаа. Мөн иргэдийн ая тухтай үйлчлүүлэх боломжийг нээж, стандарт жишгийг тогтоосон. Нийгмийн хариуцлагын хүрээнд стандарт шаардлагыг шинэ түвшинд гаргасан, нийслэлийн иргэдэд чанартай, аюулгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж байгаад талархаж байна” хэмээлээ.

“Премиум Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганболд “Хүнсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, ажлын байраар хангах, гарааны бизнесийг дэмжих зэрэг чиглэлд нийслэлтэй хамтарч ажиллана. Манай компанийн хэрэгжүүлж байгаа олон улсын туршлагыг Улаанбаатар хотын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, залуучуудыг ажлын байраар хангахын зэрэгцээ сургах, гэмт хэргээс сэргийлэх ажлын хүрээнд сурталчилгаа хийх зэрэг олон талт ажлыг хамтран хэрэгжүүлэх юм. Тухайлбал, 21 нас хүрээгүй хүнд архи, дарс, тамхи зарж болохгүйг сүлжээ дэлгүүрээр дамжуулан сурталчилна. CU брэнд 270 орчим сүлжээ дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашид энэ тоо өснө. Манайд бүтээгдэхүүн нийлүүлдэг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд олон бий. Тэдгээрийг дэмжих, стандартад нийцүүлэх, борлуулалт хийж өгснөөр тухайн аж ахуйн нэгжийг хөгжүүлэх зэргээр хамтдаа хөгжих боломжийг зайлшгүй хангана” гэв.

Нийслэлийн хэмжээнд 43.236 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ /ЖДҮҮ/ эрхэлж буй нь улсын хэмжээнд ЖДҮҮ эрхлэгчдийн 68 хувийг бүрдүүлж байна. Улсын хэмжээний хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг ЖДҮҮ эрхлэгчид эзэлдэг ч экспортын ердөө 2.4 хувийг, ДНБ-ий 18.3 хувийг бүрдүүлдэг.

 Иймд тус Санамж бичгийг байгуулснаар ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих, худалдан авалт, хоол, хүнсний ногооны үйлдвэрлэл, логистик, маркетинг, үйлчилгээний тэргүүний туршлага, ноу-хауг түгээх зэрэг олон ач холбогдолтой юм. Түүнчлэн ЖДҮҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн хүнсний болон монгол уламжлал, соёлыг агуулсан бараа бүтээгдэхүүнийг гадаад улсад байгаа CU салбар дэлгүүрээр худалдаалж зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар Санамж бичигт тусгажээ.

Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах чиглэл, агуулгыг онцолбол:

Нийслэлийн хүн амыг эрүүл хүнсээр хангах чиглэлд

-Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн стандартыг хангах өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэрүүлэх; импортын бүтээгдэхүүнийг орлох олон улсын хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангасан, эрүүл, баталгаатай, чанартай хүнсээр нийслэлийн иргэдийг хангах

-Нийслэл дэх хүнсний хангамжийн баталгаат байдлыг нэмэгдүүлэх; Хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, эрүүл хооллолтын талаарх нийслэлийн хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, боловсролыг түгээж ажиллах

Хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд

-Нийтийн ариун цэврийн өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх

-Төрийн болон нийслэлийн зарим үйлчилгээг CU дэлгүүрээр дамжуулан иргэдэд хүргэх

-Нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд залуучуудын оролцоог дэмжих

Ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд

-Орон нутгаас нийслэлд суурьшиж буй иргэдэд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах, бизнес эрхлэгчдийн шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх

-Ажлын бүтэн бус цагийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд

-Согтууруулах ундаа, утаат болон электрон тамхийг хуульд заасан насанд хүрээгүй хүн худалдан авахаас сэргийлэх; иргэдэд гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эерэг нөлөөллийн контент бэлтгэж түгээх

Байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд

-Байгалийн нөөцийг үр ашигтай зарцуулах, хариуцлагатай хэрэглээг бий болгох, хог хаягдлыг дахин боловсруулах, ангилан ялгах дадал хэвшлийг суулгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

Гарааны бизнесийг дэмжих чиглэлд

-“Премиум Групп” (түүний охин, харьяа компаниуд)-ийн худалдан авалт, хоол, хүнсний ногооны үйлдвэрлэл, логистик, маркетинг, үйлчилгээний тэргүүний туршлага, ноу-хауг нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэгчдэд түгээх

-CU дэлгүүрүүдийн эцсийн хэрэглэгч хэрэглэх хүнс, хүнсний бус бүтээгдэхүүн болон төрөл бүрийн үйлчилгээг нийлүүлэх гарааны бизнесүүдийн чадавхыг нэмэгдүүлэх

-CU дэлгүүрүүдийн дэд бүтцийг байгуулах, үйлчилгээний тасалдалгүй байдлыг хангахтай холбоотой үйлчилгээ үзүүлэх гарааны бизнесүүдийн чадавхыг нэмэгдүүлэх зэрэг багтжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв