Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Коронавируст цар тахлын халдвар бүрэн дарагдаагүй байгаатай зэрэгцээд 2022 оны 2 дугаар сарын 24-нд ОХУ-Украйн хоорондын харилцаа хурцдаж эхэлсэн нь олон улсад ээдрээтэй нөхцөл байдлыг үүссэн. Улмаар дэлхий нийтээр хүнс, эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээний тасалдал үүсч, үнийг өсөлт бий болж байгаа нь сүүлийн 40 жил байгаагүйгээр инфляцыг хөөрөгдөж, эдийн засгийг сааруулсныг төсөл санаачлагчийн илтгэлд дурдаад, олон улсын байгууллагууд 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг удаа дараа бууруулсныг онцоллоо.

Улс орнуудын хувьд инфляцыг тогтворжуулах нь нэн тэргүүний зорилт болж, төсөв, мөнгөний бодлогыг эрс хатууруулж байгаа нь хөгжиж буй орнуудын хувьд хөрөнгийн гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, өрийн дахин санхүүжилт болон валютын ханшийг тогтоон барих сорилтыг бий болгож байгааг олон улсын байгууллагууд онцолж байгаа аж. Гадаад секторын хувьд тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа хэдий ч Засгийн газраас төсвийн бодлогыг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүргэхэд чиглүүлэх томоохон зорилтыг тавьсан байна. “Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан томоохон төслүүдийг эхлүүлж, уул уурхайн салбарын өсөлтийг 2023 онд 14.6 хувьд хүргэхийн зэрэгцээ тус салбарыг дагасан тээвэр, худалдаа зэрэг эдийн засгийн бусад үйл ажиллагаа сайжирна гэсэн хүлээлттэй байгааг Д.Амарбаясгалан сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ танилцуулав.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлаас 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг өөрчлөх шаардлага үүссэн гэлээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2023 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагаар дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6 хувь байхаар батлагдсан ч Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн төсөлд төсвийн алдагдлыг -1.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувьд хүргэн бууруулсан байна.

Байнгын хороо уг төслийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн болохыг Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд өрийн таазыг 14 хувиар нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан байгаатай холбогдуулан тодруулга хийсэн. Цар тахал болон бусад улс орны нөхцөл байдлаас хамаараад төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх шаардлага үүсэн болохыг ажлын хэсгээс тайлбарласан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн дээд хязгаарыг заасан байдаг бөгөөд ирэх жил ДНБ-д эзлэх хүрээндээ 65 хувь, дараагийн хоёр жилд нь 60 хувьд байхаар хуульчилсан. Одоогийн байдлаар ДНБ-д эзлэх өрийн хязгаар 51 хувьтай байгаа, Засгийн газар хуульд заасан өрийн хязгаарт барих үүрэгтэй бөгөөд энэ хүрээндээ ажиллаж байна гэдэг тайлбарыг мөн өгсөн. Гадаад нөхцөл байдал болон валютын ханшийн хэлбэлзлээс үүдэн энэ хэмжээний өөрчлөлт хийх шаардлага үүссэн гэлээ. 2022 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын өр 28.5 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэх үлдэгдэл нь 23.8 их наяд төгрөгтэй тэнцэж байгааг мөн дурдсан. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 14 хувиар нэмэгдүүлж, 2023 оны төсвийн жилд 65 хувь байхаар өөрчилж төсөлд тусгасныг шүүмжилж, ирэх жилүүдэд бага өртөгтэй зээл олдох боломжгүйг хэлээд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны байр суурийг тодрууллаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хариулахдаа “Өнөөдрийн өр, төлбөрийн асуудал бол өмнөх 20 орчим жилийн турш хуримтлагдсан. Зээл, тусламж авахгүйгээр хөгжихгүй, асуудал нь зээл, хөрөнгөө зохистой зарцуулж, үр ашигтай ашиглаж байгаа эсэхэд л анхаарах ёстой” гэв. Жил бүрийн төсөвт Засгийн газрын өрийг бууруулах төлөвлөлт хийж, хэрэгжүүлж байх нь чухал гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ц.Анандбазар нар илэрхийлж, хэлэлцэж буй төсөл дээр Засгийн газрын гадаад өрийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төсөөлж, төлөвлөж тусгасаныг шүүмжиллээ.


Хэлэлцэж буй төсөлд төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр, зарлага 1.3 орчим их наяд төгрөгөөр, Засгийн газрын нийт өрийн хэмжээ 1 орчим их наяд төгрөгөөр тус тус нэмж тусгасан төслийг хэлэлцүүлж байгаагийн шалтгааныг Х.Булгантуяа гишүүн тодруулав. Нүүрсний экспорт цар тахлын өмнөх үеийн үзүүлэлттэй ойролцоо болж байгаа учир төсвийн орлогыг нэмэх боломжтой гэж тооцон төсөлд тусгасан. Хүн амын өсөлт, тоон үзүүлэлтүүд болон Улсын Их Хурлаас баталсан шийдвэр хэрэгжүүлэх хүрээнд төсвийн зарлагыг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага үүссэн болохыг ажлын хэсэг тайлбарласан.

Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэр, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол, төрийн албан хаагчдын цалин нэмэх, тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гэх зэргийг ирэх төсвийн жилээс хэрэгжүүлнэ гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    2022 онд 66904 эх болон нярайд ЭМД-ын хөнгөлөлт үзүүлээд байна

    2022 онд 66904 эх болон нярайд ЭМД-ын хөнгөлөлт үзүүлээд байна