Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц нэр хаяг өгсөн, хаяг шошгололтонд А,В үнэлгээг зэрэг тусгасан зөрчлийг арилгуулна

Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц нэр хаяг өгсөн, хаяг шошгололтонд А,В үнэлгээг зэрэг тусгасан зөрчлийг арилгуулна

ШӨХТГ-с шингэн сүү үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдийн зах зээлд нийлүүлж буй шингэн сүүний хаяг шошгололтын байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар “АПУ дейри” ХХК-ийн Цэвэр сүү, “Сүү” ХК-ийн Шинэ сүү гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь орц найрлага агуулгад тохироогүй, нэрнээсээ зөрүүтэй, “АПУ дейри” ХХК, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК-ийн үйлдвэрлэж буй зарим сүүний хаяг шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг зэрэг тусгаж хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зөрчил дутагдал илэрсэн ба энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж, 12 дугаар зүйлийн 12.9-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах,....... хориглоно.” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон.

Хяналт шалгалтын үр дүнгээр ХХААХҮЯ-нд холбогдох хууль, стандартын шаардлагыг хангуулж үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан шингэн сүүний хаяг шошгололт дээрх сүүний оноосон нэр нь орц найрлагын хувьд зөрөөтэй байгааг арилгуулах, А, В тэмдэглэгээг зэрэг тусгаж хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байхаар бодлогын түвшинд холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллах саналыг хүргүүлсэн.
Мөн илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг ирүүлэхийг мэдэгдэж “Сүү” ХК, “АПУ дейри” ХХК, “Монфрэш” ХХК-д Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж ажилласан.
“Сүү” ХК-иас тус албан шаардлагыг эс зөвшөөрч 78 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэл Нийслэл дэх

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0381 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус компани нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0381 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 490 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. 

“Сүү” ХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагчид холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0381 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 490 дүгээр магадлалтай захиргааны хэрэгт гаргасан гомдлыг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

Иймд гурван шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн тус газрын албан шаардлагад тусгасан 
1. “Шинэ сүү”, Цэвэр сүү гэх савлагаатай сүүний оноосон нэрний агуулгад тохируулан үнээний шингэн сүүг савлах, нэрнээсээ зөрүүтэйгээр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хатаамал сүү савлахыг таслан зогсоох,
2. Урьдчилсан татан авалт хийсэн сав баглаа боодолд нэмэлт шошгололт хийж хуулийн хэрэгжилтийг хангах, цаашид хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй сүүний хаяг шошго дээрх “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” гэх тэмдэглэгээг хасах,
3. Үнээний сүү эсвэл үнээний хатаамал сүү аль нь болохыг хэрэглэгчдийн нүдэнд шууд уншигдаж харагдахаар, ойлгомжтой байдлаар тодорхой тусгах тухай Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай хуульд заасан холбогдох хариуцлага хүлээлгэхийг “АПУ дейри” ХХК, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК-д албан бичгээр мэдэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт прокурорын шаардлага хүргүүллээ

    Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт прокурорын шаардлага хүргүүллээ