С.АМГАЛАНБААТАР: Хууль зүйн яамнаас боловсруулаад засгийн газраар дэмжүүлээд Улсын их хуралд өргөн барьсан аялал жуулчлалын тухай хуульд орсон өөрчлөлтийн тухай.Аялал жуулчлалын тухай хуулийн 17 гэж байсан сүүлдээ 18 дугаар заалт дээр Ховор амьтдыг дуудлагаар худалдах заалт орсон. Нэлээн хэдэн хор дагавартай, ур уршигтай хууль байгаа.
Нэгдүгээрт: Аялал жуулчлалын тухай хууль бол тогтвортой аялал жуулчлалыг зохицуулах тухай хууль байх ёстой. Амьтны тухай агнуурын тухай хууль байх ёсгүй. Амьтны ашиглалтын тухай зохицуулалт амьтны тухай хуулиар зохицуулах ёстой. Энэ зохицуулалт буруу байна.
Хоёрдугаарт: Ан амьтдыг 2012 онд амьтны тухай хууль гарахаас өмнө улсын тусгай хамгаалалттай газраас бусад газар агнах боломжтой байсан. 2012 оны хуулиар ан амьтныг агнахдаа хилийн цэс бүхий агнуурын бүс нутаг дээр агнана.Хилийн цэсээс гадуур хаана ч агнаж болохгүй гэж гоё зохицуулалт орж ирсэн. Агнуурын бүс нутгийг аж ахуйн нэгж, хувийн хэвшил, орон нутгийн иргэдийн нөхөрлөлд хариуцуулаад хамгаалалтын арга хэмжээг агнуурын бүс нутгийг хариуцаж байгаа хүмүүс өөрийнхөө орлогоор санхүүжүүлнэ гэж Төр хувийн эвшлийн тогтолцоо бий болсон.
Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд,...
© 2013-2021