Х.Ганхуяг: Нүүрсний хулгайн хэрэгт “Хөндлөнгийн хараат бус аудит” оруулах ёстой, “Төрийн аудит” хэрэггүй 

Х.Ганхуяг: Нүүрсний хулгайн хэрэгт “Хөндлөнгийн хараат бус аудит” оруулах ёстой, “Төрийн аудит” хэрэггүй 

        УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сүүлийн үед үүсээд байгаа нүүрсний хулгайн асуудалтай холбоотой гишүүд байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” компанид “Хөндлөнгийн хараат бус аудит" оруулах ёстойг онцоллоо. 

     Тэрээр “Бид сүүлийн хоёр жил дан хулгай ярьсаар байгаад таарч байна. Одоо яригдаж байгаа дүн Монголын эдийн засгийг сөхрүүлэх хэмжээний тоонууд яригдаж байгаа. Нэгэнт түр хороо байгуулаад ажиллаад явж байгаа энэ үед хамрах хүрээг нь тэлэх ёстой. Яагаад гэвэл экспортоор гарч байгаа тоо хэмжээнээс гадна, үнийн зөрүүний асуудал байгаа. Манайхаас хэдэн доллароор экспортлогдож байгаа, тэндээ хэдээр импортлогдсон, компаниас хэдээр гарсан гэдэг нэгдүгээр асуудал.

Хоёрдугаарт нүүрсний хулгайг ярихдаа тухайн компанийн хийсэн гэрээ худалдан авалтыг нягталж үзэх ёстой. 

Миний авсан мэдээллээр хуучин ардчилсан намын дарга байсан Зандаахүүгийн Энхболд тэнд бараг 10-аад жил хөрс хуулалт хийсэн. Жилийн гэрээ нь 1,5-2 их наяд төгрөгийн ажил хийдэг байсан гэсэн ойлголттой байгаа. Тэрийг нягталж үзэх ёстой. Гуравт нууцад хамруулсан гэрээнүүдээ яаралтай ил болгож нээлттэй мэдээлэл өгмөөр байна. Ер нь төмөр зам бариулахгүй байсан нарийн өргөн цариг гээд олон маргааны зангилаа энэ дээр гарлаа. Энэ хулгайн асуудал бол төмөр зам бариулаагүйгээс үүдэлтэй. 

Жагсаалд оролцож байгаа залуусыг харахаар нэг том эмзэглэмээр зүйл байна. Үндсэндээ Монгол залуусын мөрөөдөл гэж байхгүй болон устаж байна. Бизнес хийх ямар ч боломж байхгүй. Нэг бол төрд орж ажиллах ёстой болдог. Төрд орохоор баахан хулгай, дээрэм. Хэн яг үлгэр жишээ хүн юм гэдэг нь ойлгомжгүй, юу хийх нь ойлгомжгүй болсон.

Сүүлдээ хулгай хийсэн хүмүүсээ зарлаж чаддаггүй. Ийм л нөхцөл байдалд ороод байна. Х.Нямбаатар сайдын мэдэгдэлд бол нэг ээлжийн хил гааль, дээрээсээ доошоо бүх шатанд мафийн сүлжээнд орсон байна.

Нэгэнт түр хороо байгуулан ажиллаж байгаа юм чинь хамрах хүрээг нь тэлж байгаад нухацтай үзмээр байна. Ганцхан хил гаалиар гарч байгаа тоо хэмжээг харах бол том мөсөн уулын оргилыг харахтай л ижил. Нүүрсний үнэтэй холбоотой худалдан авалтын гэрээг БНХАУ-ын талаас яаралтай мэдээллийг нь авах хэрэгтэй. Ингэхдээ Хятадад байгуулсан компани, оффшор болон харилцах данс, бартертай холбоотой асуудлыг шалгах ёстой.
Мөн дуудлага худалдаатай холбоотой асуудал яригдсан. Энэ мэдээллийг илүү лавшруулан нягтлах нь зүйтэй. Ямар хэмжээтэй нүүрс, үнийн дүн зохиомол дуудлага худалдаагаар явагдсан гэдгийг нь харах хэрэгтэй юм. 

Хамгийн гол асуудал нь энэ Эрдэнэс тавантолгой компани дээр “Хараат бус аудит”-ын байгууллагыг оруулах ёстой. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн аудитын материалтай танилцаад цаашид хараат бус аудитын байгууллага оруулах шаардлагатай.  Одоо байгаа асуудалд төрийн аудит угаасаа холбогдсон байгаа. Төрийн аудитад итгэж болох үгүйг хэлж мэдэхгүй байна. Тиймээс олон улсын томоохон дөрвөн аудитаас аль нэгийг нь оруулж ирэх шаардлагатай гэж харж байгаа. 

Төсвийн ажлын хэсэг дээр зөвхөн 2023 онд 4,5 их наяд төгрөгийн 12 төсөл танилцуулагдсан. Энд дан хөрөнгө оруулалтын төслийг ярьж байгаа. Үүн дотор дөрвөн гэрээг нууцад хамруулаад шууд гэрээ байгуулсан. Би бол энэ асуудал дээр “офтек” гэрээнээс гадна нууцад хамрагдсан хөрөнгө оруулалтын шинж чанартай бүх гэрээг ил гаргаж үзэх хэрэгтэй. Мөн хувийн хэвшилтэй холбоотой асуудал ярьж байгаа дээр би эсрэг байр суурьтай байна. Хувийн хэвшил нүүрс хулгайлсан гэдэг нь хулгай биш. Энэ бол татварын асуудал.

        Татварын байгууллагаар шалгуулах хэргийг төрийн нүүрсний хулгайтай хольж хутгаж болохгүй. Зарим гишүүд маш хариуцлагагүй мэдэгдэл хийж байна. Ингэж байгаад дараа нь хувийн хэвшлээ балбаад дуусдаг шүү. Хувийн хэвшлийг татвараар нь шалгуулаад хэрэв нуун дарагдуулсан байвал татварын акт тавиад явах хэрэгтэй. Одоо бид зөвхөн нүүрсний хулгай гэдэг зүйлээ л ярих ёстой. Үүнийг хооронд нь хольж хутгах хэрэггүй. Төлбөртэй холбоотой асуудал бол дандаа ул мөртэй байдаг. Тиймээс нэн тэргүүнд БНХАУ-ын элчин сайдын яаманд хүсэлт гаргаад мэдээллийг нь авч үзэх хэрэгтэй. Өдөрт гарч байгаа нүүрс, худалдан борлуулсан гэрээ, төлбөр гурвыг харьцуулаад үзэхэд л бүх зүйл гараад ирнэ” гэсэн юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "2013-2017 оны хооронд 268 мянган тонн нүүрс татвар, төлбөргүй улсын хил давсан"

    "2013-2017 оны хооронд 268 мянган тонн нүүрс татвар, төлбөргүй улсын хил давсан"