Дараагийн "ШУДАРГА ТАВ" гарч ирэв үү, тэд юу хэлэв?

Дараагийн "ШУДАРГА ТАВ" гарч ирэв үү, тэд юу хэлэв?

2019 онд тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар тэмцсэн "ШУДАРГА ТАВ"-ыг санаж буй биз ээ. Тодруулбал, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн асан Лу.Болд, Ж.Батзандан нар билээ. Эдгээрээс харахад, 3 нь сайд, 1 нь Элчин сайд болсон. Харин Ж.Батзандан хуулийн байгууллагад шалгагдаж яваа. 

 

Тэгвэл өчигдөр /2022.12.13/ АТГ-аас "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-д холбогдсон гэх 17 хүний нэрийг зарласан. Эдгээрээс Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд нарын УИХ-ын гишүүд АТГ-ын гадаа мэдээлэл хийв. Тэд "ЖИГТЭЙХЭН ЦЭВЭР" амьтад бололтой. Иргэдтэйгээ нэгдэн тэмцэж, ХУЛГАЙЧДЫГ илрүүлнэ. Тэр бүү хэл, "Илрүүлсэн хөрөнгөөр иргэдийн "ИПОТЕКИЙН ЗЭЭЛ"-ийг төлүүлнэ" гэнэ шүү. Дараагийн "ШУДАРГА ТАВ" гарч ирсэн бололтой. Тэд юу хэлэв?

 

Ц.Анандбазар: Огт хамаагүй гишүүдийн нэрийг зарласан нь их авьяас байх

 

-Монголын ард түмэн ядуу амьдралтай байхад ийм том хулгай байж болохгүй. Цаашид удаан үргэлжлэх байх. Бид тав нэр төрөө сэргээлгэж авъя гэж бодож байгаа. Ард түмэнтэйгээ нийлнэ. Тэгээд нүүрсний хулгайч нарыг бүгдийг нь илрүүлнэ. Нүүрсний хулгайн мөнгөөр иргэдийн ипотекийн зээлийг төлүүлнэ. Ийм хуулийн төслийг ирэх жил өргөн барина. Нүүрсний хэрэгтэй огт хамаагүй гишүүдийн нэрийг зарласан нь их авьяас байх гэж бодож байна. Бид тав дотор нүүрстэй холбоотой хүн байхгүй. Долдугаар ангиасаа хойш нүүрсний талаар мэдэхгүй гэж хэлснийг зарим хүн инээдэм болгож байна. Бизнес эрхэлдэг хүнд эрхэмлэдэг зан чанар, нандин зүйл гэж бий. Би өөрөө бурхны шашинтай. Хулгай гэдэг зүйлийг үнэхээр үзэн яддаг. Тиймээс ард түмэнтэйгээ нийлээд нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна.

 

Б.Баттөмөр: Тэр хулгай нүүрлэчихсэн "Эрдэнэс Тавантолгой"-н оффис хаана байдгийг ч мэдэхгүй

 

-Би нам дотроосоо хамгийн анх авлигал гэдэг зүйлийг ярьж, гаргаж тавьж байгаа хүн. Авлигал хаана их байна, тэнд хөгжил сул байдаг. Монголын авлигал ардчилагдсан буюу ил тод болчихсон гэдгийг би анх хэлсэн. Мөн миний ярьдаг нэг зүйл бол далд эдийн засаг. Монгол Улсын эдийн засагтай тэмцэх хэмжээний далд эдийн засаг урд хил дээр байна гэж Ерөнхий сайд ч хэлсэн. Энэ бол үнэн. Ийм далд эдийн засаг дотор нүүрсний хулгай байгааг ил болго гэж би байнга ярьдаг. Гэтэл надад үүний төлөө сануулга өгөх гэж байгаа юм уу гэмээр энэ асуудалд миний нэрийг холбож байна. Би Тавантолгой гэдэг газрыг хаана байдгийг ч мэдэхгүй. Хэрвээ очихоор бол хүнээр л заалгаж очно. Тэр хулгай нүүрлэчихсэн Эрдэнэс Тавантолгойн оффис хаана байдгийг ч мэдэхгүй. Захирал Б.Ганхуяг гэж хүнийг нь зүгээр л зүс танина. Түүнээс биш уулзаж байгаагүй. Надад хийсэн гэрээ байхгүй, би машин явуулдаггүй. Яагаад би үүнд холбогдчихсоныг мэдэхгүй байна.

 

Н.Наранбаатар: Миний хөрөнгө, орлого өссөн юм байхгүй

 

-Би өнгөрсөн дөрвөн жил Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Өмнөговь аймагт Тавантолгойн уурхай үйл ажиллагаагаа явуулдаг, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт байдаг болохоор намайг холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх. Би эдгээртэй ямар ч холбоо байхгүй.

Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хорооны хаалттай хуралдаанд ороод гараад ирсэн миний нэрийг зарласан байна лээ. Бодвол төв талбай дээр жагсаж байгаа иргэдийг нэр гаргаж ир гэхээр хаяж байгаа байлгүй гэж харж байгаа. Дуудаж, асуусан, холбогдсон юм байхгүй. Одоо АТГ руу орж асууя. Миний хөрөнгө, орлого өссөн юм байхгүй.

 

Ш.Раднаасэд: Өмнө нь олон удаа ийм юм болсон. Энэ бол танил сценар

 

-Гэм зэмгүй, дарга нарыг дагаж далжганадаггүй, таныг дэмжиж байна гэж илүү дутуу юм ярьж өрөө тасалгаагаар нь орж явдаггүй. Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг бидний нэрийг зарлаж байна. Миний авсан мэдээллээр прокурор болон хуулийн байгууллагаас нэр гараагүй. Энэ бол намаас өгсөн нэр юм байна. Үүний учир байдлыг нэр зарласан хүмүүсээс нь бид орж шалгая, ямар учиртай зүйл болоод байгааг нь асууя. Бодит үнэнийг шалгах гэж байгаа бол шалга. Харин шалгаж чадахгүй бол АТГ өөрөө татан буугдах ёстой.

Талбай дээр 8, 9 хоног зогсож байгаа ард иргэдийн уурыг намжааж, жагсаалыг тараахын тулд нэр зарласан болж байгаа бол эндүүрч байна. Өмнө нь олон удаа ийм юм болсон. Энэ бол танил сценар. Хөөн хэлэлцэх хугацаа, өмд гутал, ЖДҮ гэх мэт. Би үүнтэй холбоогүй. Тэр болгонд дуугүй байсан. Цаг хугацаа үнэнийг харуулах болов уу гэж бодож явдаг байсан. Одоо бол хэтэрч байна. Аливаа юманд хязгаар гэж байдаг. Тиймээс энэ байдлыг тодруулъя гэж АТГ-т бид ирж байгаа.

Ийнхүү сүржин мэдэгдэл хийж, дараагийн "ШУДАРГА ТАВ" дэвэн дэвсээр гарч ирлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 3 жил өмнө

    та тав бусдыгаа илчил. ха ха 37 оны нөгөө өөрийгөө илчил гэдэг шиг юм МАН-д болж буй юмуу ха ха. тав таваараа шударга царайлаад. нөгөө шударгууд нь хулгайч болоод л, баатар гавъяат болоод л..

  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ЭНЭҮТ томуугийн вирус, агаар дахь бактерийг 99 хувь ариутгаж, хорт хий бууруулах төхөөрөмжтэй болжээ

    ЭНЭҮТ томуугийн вирус, агаар дахь бактерийг 99 хувь ариутгаж, хорт хий бууруулах төхөөрөмжтэй болжээ